
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо өчигдөр албан ёсоор намынхандаа мэдэгджээ.
“Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагчдын сар шинийн золголт болох үеэр энэхүү мэдээллээ хэлжээ.
Тэрбээр 2012-2016 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахдаа бүтээн байгуулалтын олон ажлыг гардан гүйцэтгэсэн, мөн эхлүүлсэн байдаг. Дээрх дөрвөн жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нүүрээ угаасан мэт цэмцийж, орчин үеийн хотын төрхийг олсон нь Э.Бат-Үүл дарга, түүний багийнхны хийсэн ажлын үр дүн гэж үзэх нь бий.
Тиймээс Ардчилсан намын гишүүд түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх итгэл хүлээлгэвэл тус нам хүчтэй лидерийг энэ удаагийн сонгуульд сойх бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.