Улсын мөнгө угаасан хэрэгт холбогдсон Б.Гарамгайбаатар суллагджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 07 ・ 11

Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан өнгөрсөн сард АТГ-аас цагдан хориод байсан билээ. Тэднийг хууль бусаар тендер авч, улсын мөнгө завшсан гэх хэрэгт буруутгасан.  Ингээд  Б.Гарамгайбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс  түүнийг суллаж, гадуур байцаах шийдвэр гаргасан юм байна. Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах санал гаргасан ажээ. 
 
Хэргийг тодруулбал, Б.Гарамгайбаатарын хувьд Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих нэрийдлээр Хөгжлийн банкнаас нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад хүүгийнхээ нэр дээр байдаг “Монроуд” компанид шилжүүлж өгсөн хэрэгт буруутгагдаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж эхэлсэн билээ.
 
Харин Н.Батбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Түүнийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно. Прокурорын зүгээс түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг ирүүлсэн байна. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 09/

    яаж нэг гишүүн болноо. нэг сайхан мөнгө идэх юмсан амттай байх даа энэ миний мөрөөдөл. даанч ........

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 09/

    яаж нэг гишүүн болноо. нэг сайхан мөнгө идэх юмсан амттай байх даа энэ миний мөрөөдөл. даанч ........

    Хариулах
  • төрөө цэвэрлэе / 2017 03 сар 09/

    Төр рүү нам бараадаж гарсан , төрийн өмчид гараа дүрсэн хүн бүртэй хариуцлага тооцож чадах юм бол монгол өрнөөсөө амархан гарна шүү. Зөвхөн шударга хүмүүс л ийм ажлыг хийнэ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Идэж уухдаа хэнээс ч илүү эрүүл саруул өөртөө тусд нь нэмэлт сонгуулийн тойрог гаргаад л их сагсуураад байсан хулгай дээрэм нь илэрхээрээ урьдын дарга нарын адил өвчтэй болчихдог аргаар ялаас мултарах юм биз дээ.АН-ын гэмтэнгүүдийг гэсгээх гэхээр МАН -ын Гэмтэнгүүд бас хамрагдах гээд болохгүй байгаа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Гарын алган дээр байгаа юм шиг байхад идээгүй уугаагүй гэж яаж чадаж байнаа. Хийсэн шиг хийчихвэл өмгөөлөх хүн зөндөө бий. Гарамгай минь чамайг төрсөн нутгийнхан чинь сонгосонгүй өөр ямар дүгнэлт хүсээд байгаан

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    УУЖ идэгсэд шангаа хүртэж эхэллээ. Зөв

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    muucain luibarchid

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    сайхан юм

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    uuj idegsedin ehnii eelj uu elbegdorj hezee oroh be

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    Ууж идчихээд баашлаад хэвтчихдэг болж.Хорихийн эмнэлэг энэ тэр байхгүй болчихсон юм уу?

    Хариулах