Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 09
・ 18
Өчигдөр Төрийн ордны өмнө гурван бүсгүй хагас нүцгэн зогсч эсэргүүцлээ илэрхийлж “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Хулгайч дарга нар боль” гэхчлэн уриа барин зогсож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн билээ. Тэгвэл Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яамны өмнө нэгэн монгол эмэгтэй мөн тайван жагсаал хийсэн байна.

Тэрээр Элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж, авлигад идэгдсэн төр засаг, оффшорчдын эсрэг үзэл бодлоо илэрхийлжээ.
Мөн тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын авлигажсан төр засаг болон хээл хахуульд автсан улстөрч хүн Элчин сайдаар ирж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Өнөөдөр тэнгэр бүрхэг, бороо шивэрч байсан хэдий ч дулаахан, амар амгалан өдөр байлаа. Миний хувьд Лондонгийн бүх гудамжаар явж болох байсан ч Элчин сайдын яамны гадаа гурван цагийн турш тайван бөгөөд хуулийн дагуу өөрийн эсэргүүцлээ илэрхийлж зогслоо. Хажуугаар зөрөх олон хүн надад урам өгч, эсэргүүцлийн лоозонг маань босгоход туслалцсан юм. Дараагийн удаа та бүхнийг надтай нэгдэнэ гэдэгт итгэж байна. Бид л шударга бус явдал, эрх тэгш бус байдлын эсрэг тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх билээ. Одоо л тэмцэхгүй бол хэзээ тэмцэх билээ” гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.