Баавгайн савар хилээр гаргахыг завдсан этгээд Х.Болорчулуун гишүүний дүү мөн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 13 ・ 1

Өнгөрөгч сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлээд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. .
Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү гэх залуу байж таарчээ. 
Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна.

Х.Болорбаатар нь тагнуулынханд баригдах үедээ 22-66 Дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байжээ. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна. Тэгэхээр нийтдээ 34 сая төгрөгөөр үнэлэгдэх баавгайн савар тээвэрлэж явсан гэсэн үг. 

Ямартай ч УИХ-ын дархан эрхтэй гишүүний дүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна. Дашрамд, ийм асуудлал ямар хууль тогтоомжийн дагуу  шийдэгдэх вэ гэдэг мэдээллийг хүргэе.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

За мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эм нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг юм байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: