Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 16
・ 4

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа "Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон байна. Миний бие Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өөрийн тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэх үүднээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй билээ. Гэвч өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг ирүүлсээр байгаа болно.
-Шүүгдэгч нар нь захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа тухай-Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай
-Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотлож байгаа эсэх зэрэг эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах тухай надаас хүссэн байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү" гэсэн юм.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.