Азийн кино наадамд мисс Б.Гүнзаяа урилгаар оролцохоор болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 17 ・ 1

Энэ сарын 21-ны өдөр “Asian film awards 2017” Хонг Конгын Соёлын төвд улаан хивсны ёслолоор эхэлнэ. Азийн Оскар гэгдэх энэ наадамд Монгол улсаас анх удаагаа урилгаар оролцохоор боллоо. Уг наадамд Монгол улсаас анхлан оролцож,  улаан хивснээ алхах хүн бол  Мисс Б.Гантогоо, фото модель  Б.Гүнзаяа нар юм. Б.Гүнзаяа нь “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, Тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан. Энэ нь олон улсад танигдах, хамтарч ажиллах саналуудын эхлэл болж “ASIAN FILM AWARDS”-д уригдах гол нөхцөл нь болсон ба FILM AWARDS TV-тэй хамтран ажиллах санал авсан байна. Энэхүү саналыг авахад Мисс Б.Гантогоо тэргүүтэй “Мисс Монгол аялал жуулчлал” холбоо голлох үүрэг гүйцэтгэсэн аж.

       Мисс Б.Гантогоо “Asian film awards 2017”-ын үеэр “Мисс Монгол аялал жуулчлал” холбоог төлөөлөн FILM AWARDS TV-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм . Ингэснээр Монголын кино салбарт маш том боломжууд нээгдэж байгаа бөгөөд Asian film awards, Hong Kong international film festival, Dubai international film awards-д оролцох үүд хаалга нээгдэх таатай мэдээ байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: