Х.Нямбаатар: ТҮЦ-үүдэд тог холбож өгч байгаа цахилгаанчныг ажлаас нь хална

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 3 цагийн өмнө 1

Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин байршуулах тохиолдлууд гарчээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч эргээд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байршуулж эхэлж байна. Ямар нэгэн байдлаар тог цахилгаанд холбож, үйл ажиллагаа явуулаад байдаг.

Хотын ерөнхий менежер бүх ТҮЦ-ээр монтёртой хамт явж энэ долоо хоногт цахилгааныг нь тасал. Цахилгаан өгсөн ААН-үүдийнхийг ч тасал. 

Мэргэжлийн бус хүн цахилгааныг холбохгүй, мөнгө төгрөг өгч холболт хийлгэж байгаа. Цахилгаанчныг ажлаас нь хална.

Өнгөрсөн жил нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгө авч байсныг зогсоох гэж камерын хяналтаар 25 жолоочийг ажлаас нь халснаар одоо сар бүр тэрбум төгрөгийн бэлэн мөнгө төвлөрч байна" гэв.

Түүний мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн газарт байсан 1,700 ТҮЦ-ээс 80 орчмыг нүүлгэх ажил дутуу байгаа аж.

Харин ТҮЦ эрхлэгч иргэдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн хотын даргыг огцрохыг шаардаж жагссан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: