УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оюутнуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 17 ・ 4

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг оюутнуудтай санал солилцож, зөвлөлдөх уулзалт хийлээ.

Тэрээр Олон улсын харилцааны үүсэл хөгжил, онцлог, ач холбогдол зэргийн талаар оюутнуудтай ярилцахдаа “Олон улсын харилцааг үнэт чанар талаас нь харах хэрэгтэй.

Энэ харилцаа бол энгийн иргэдийн амьдралын байдалд ч их нөлөөлдөг. Гадаадын улс орнуудтай харилцахдаа аль болох найрсаг, өөрийн орны эрх ашигт ашигтайгаар, харилцан ойлголцож халицах ёстой байдаг. Үнэнч шударга, нээлттэй харилцаа эргээд хөрөнгө оруулалт, харилцан хамтын ажиллагааны амжилттай эхлэл болж чаддаг” зэргийг онцолж байв. Оюутнууд нээлттэй уулзалтанд оролцож, өөрийн өөрийн сонирхсон асуултандаа ч хариулт авсан юм.

Н.Ганаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 22/

    Оффшорынхоо мөнгийг татаж авчир. Өөр энэ хүн оюутанд юу ярьдаг юм бэ. Олны өмнө гарахдаа ичиж зовхоо байж дээ. Улаан цагаан даа гарна гэдэг энэ байх даа.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 22/

    Оффшорынхоо мөнгийг татаж авчир. Өөр энэ хүн оюутанд юу ярьдаг юм бэ. Олны өмнө гарахдаа ичиж зовхоо байж дээ. Улаан цагаан даа гарч дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 20/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    Олон ют хуцалгүй оффшар дахь мөнгөө оруулж ир.

    Хариулах