Сангийн сайд Б.Чойжилсүрэн тостын нуруунд эзэн суухаар улайрч байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 23 ・ 10

 

Биологич Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр амиа алдаж, олон нийтийг цочроосон хэрэг 2015 оны арваннэгдүгээр сард гарсан билээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцдэг байсан. Түүнийг нас барснаас хойш цагдаагийнхан шалгахад утсанд нь Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж тэндэхийн хамгийн том хоёр компанийг тухайн үеийн УИХ-ын гишүүн одоогийн сангийн сайд Б.Чойжилсүрэн эзэмшдэг болох нь тогтоогдож байлаа. 

Талийгаач Т.Лхагвасүмбэрэл амиа алдахаасаа өмнө хэд хэдэн удаагийн халдлагад өртсөнийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компаниудын явуулга хэмээн таамаглаж байв. Харин ирвэс хамгаалагч залууг амиа алдсаны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Төрийн ордонд яаралтай хэвлэлийн хурал зарлаж “Энэ хэрэгт манай компани ямар ч буруугүй” гэж мэдэгдэж байв. Дээрх хэрэг хэсэгтээ намжсан байсан ч дахин сөхөгдөж байна.

Түүх сөхвөл тухайн үед Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авилга авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад ийнхүү Б.Чойжилсүрэн лиценз авсан байна. С.Батболд намын дүүгээ хууль зөрчин хийсэн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг  хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон байдаг.  Гэтэл ял эдлэх хугацаа дуусаагүй байтал өнгөрөгч наймдугаар сард түүнийг шоронгоос “сэмхэн” сулласан гэх мэдээлэл байгаа юм. 

Тухайн үед МАН-ынхан засгийн эрхэнд байсан учир УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд ашиглалт явуулах талбайг төвөггүйхэн авч чаджээ. Өөрөөр хэлбэл |яг одоогийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашиглалт явуулахаар зэхэж, техник тоног төхөөрөмжөө хүртэл бэлдчихээд, нутгийн удирдлагуудтай хэл ам хийж, шүүхдэлцэн олборлолтын төлөө улайрч байгаа компани нь Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани юм.

Гэтэл долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. Ингэснээр УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Энэ нь Гурвантэс сумын иргэд болон тус нутгийн ховор ан амьтан, ундны усны эхийг хамгаалалтын гадна орхигдуулж, улмаар тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж байна гэж нутгийн иргэд үзэж буй аж.

Дээр дурдсан УИХ-ын гишүүн одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс" компани хамгаалалтаас гарсан 153 мянган га талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг нутгийн иргэд мэдээллэсээр байна. 

Г.Наран  

Эх сурвалж:www.zaluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 24/

    Хахаж үхдэггүй хар хүүр вэ иймэрхүү новшнуудыг төрд гаргаж байдаг нам нь болон сонгогчид нь мал юм даа.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    okay

    Хариулах
  • Жирийн ард / 2017 03 сар 24/

    Ханаж цадахаа мэдэхгүй,хахаж үхдэггүй хүмүүс ямар арай л их юмаа Монголд яанаа яаж амьдрах ёстой юм болоо

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    gohi chin, tegeed temtseech choijoog alaach buudaach hutgalaach

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    МАН албан тушаалын наймааг гааруулж байна.Хэзээ нэгэн цэгт МАН-ыг шүүж газрын хөрснөөс арчиж зайлуулах байлгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    М.Энхболд Чойжилсүрэнгээс авлигал авч сайд болгосон.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    Mongol ulsiin umch bolohoos hulgach Choijilsurengiin umch bish.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    Mongol ulsiin umch bolohoos hulgach Choijilsurengiin umch bish.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    irves hamgaalagch shudraga zaluugiin uhliin shaltgaan ilerch bga yum bishuu

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    Төр барьж байгаа нам нь эрх биш ичиж зовоно биздээ,энэ улайрсан нөхрийг зайлуулахгүй бол ард түмний тэмцэл асар их хор хохирол учруулаж болохыг анхаарах хэрэгтэй юмдаа,олон хавар нэгэндээ гэж үг байдагдаа.

    Хариулах