Г.МӨНХБАЯР: АРИЛЖААНЫ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙВАЛ МОНГОЛБАНКИНД ХАНД

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 24 ・ 5
 
 

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж байгаа хэдий ч иргэд зээлдээ хамрагдаж чадахгүй байна. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Уг нь Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд мэдээлэл хийчихсэн. Бидэнд байгаа нөөц нь жилийн 300 тэрбум төгрөг. Ипотекийн зээлийн хүрээнд нэг айлд дунджаар 58 сая төгрөг олгож байгаа. Ямар ч байсан уг зээл зогсохгүй. Эдийн засаг ийм хүнд байгаа ч гэлээ Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр шийдэж байгаа. Яахав одоогоор зарцуулж буй хөрөнгийн хэмжээ хангалттай хэмжээнд байхгүй байна. Гэхдээ одоохондоо байгаа боломждоо тулгуурлаад зээлээ олгоё. Цаашид мэдээж хэрэг эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хэмжээг нэмэгдүүлэх байр суурийг баримталж байгаа. Тийм гарц ч хайж байна. ОУВС-гийн зүгээс ч тэр ихэнх хөтөлбөрийг зогсоосон мөртлөө ганцхан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тохиролцоо хийсэн.

-Албаны хүмүүс ипотекийн зээлийг олгож байгаа гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр арилжааны банкууд зээлийн материал хүлээж авахгүй юм?

-Ямар нэгэн байдлаар материал хүлээж авахгүй, эсхүл зогссон зүйл байхгүй. Өмнө нь арилжааны банкууд Монголбанкны өмнө үүрэг хүлээдэг байлаа. Одоо бол Засгийн газар, ард иргэдийн өмнө үүрэг хүлээж байгаа. Тухайн арилжааны банк өөр дээрээ зээлтэй барилгын компанийн орон сууцанд л зээл олгоод байгаа. Үүнийг болиулахаар ярилцсан. Бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Энэ талаар ойрын үед арилжааны банкуудтай уулзалт хийж шийдвэрлэнэ.

Засгийн газрын зүгээс нэлээн хүлээцтэй харлаа. Гэтэл иргэн хүн банкин дээр явж очоод зээл хүсэхээр "Зөвхөн манайхтай гэрээтэй барилгын компаниас байр ав" гэж тулгадаг. Энэ буруу. Үүнийг засна.

-Арилжааны банкууд өөрсдийн дотоод эх үүсвэрээ ипотекийн зээлд ашиглах ёстой гэж байсан. Уг асуудал юу болж байгаа вэ?

-Шаардаж байгаа. Ипотекийн зээл Монголбанкнаас Засгийн газарт шилжин ирж байна. Төсөвт 110 тэрбум төгрөг суулгаад явж байгаа. Харин зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг арилжааны банкуудтай тохиролцож шийднэ. Гэрээгээ шинэчлэн байгуулна гэсэн үг. Ингэхдээ хоёр зүйл шаардаж байгаа. Нэгдүгээрт, та манай хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах уу. Засгийн газрын зүгээс дөрвөн хувийн хүүтэй мөнгө олгож байгаа. Банк үүрэг хүлээж байгаа бол хүлээсэн шиг хүлээ. Хоёрдугаарт, банкин дээр шал өөр бодлого яваад байж болохгүй. Банк өөрөө өөрийгөө авч явах хэмжээний бодлогодоо тулгуурлаад байж болохгүй. Нийт иргэдэд тэгш хандсан бодлого шаардаж байгаа.

-Хамгийн сайн эргэн төлөлттэй гэгдэж буй уг зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд гадны улс орнуудаас эх үүсвэр хайж байгаа юу?

-Хоёрдогч зах зээлд арилжааны хэлбэрийг хэрхэн гаргах вэ гэдэг гарцыг эрэлхийлж байгаа. Өөрөөр хэлбэл төр бүх зээлийг авч яваад байх хэцүү. Тиймээс арилжааны банкуудад санал болгож байгаа юм. Өөрсдийн дотоод эх үүсвэрээрээ санхүүжилтээ шийдээд яв гэдэг хувилбар санал болгож байгаа. Тэд чадахгүй бол олон улсын жишгийн дагуу хоёрдогч зах зээл рүү хандана.

-Хөдөө орон нутагт хэрхэн үргэлжлэх вэ?

-Эх үүсвэрээсээ шууд хамаарна. Эх үүсвэр нэмэгдэнгүүт зээл олгож эхлэх юм. Мэдээж хэрэг тэнд арай өөр нөхцөлтэй байх ёстой. Хүү багатай, хугацаатай урт. Одоохондоо орон нутагт зээлийн олголт санхүүжилтээс болж саатаж байгаа байх. Яваандаа нэлээн жигдэрнэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна.

-Зээлийн материал хүлээж авахгүй байгаа арилжааны банкуудыг хэрхэх вэ. Ийм үед иргэд хаана хандах вэ?

-Хэрэв арилжааны банкууд ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд өргөдөл гаргаад өгчих. Тэд материал хүлээж авахгүй байх ёсгүй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр юу болж байна вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна. Ямар ч байсан эргэлт гаргаж чадсан. Уг хөтөлбөрт Засгийн газар шийдвэрээ гаргаад явж байна. Тэр нь ямар шийдвэр вэ гэхээр түрээсийн орон сууцны хэмжээг хязгаарлахаа больчихлоо. Иргэд орон сууц түрээслэх гэж байгаа бол заавал тэдэн м2 талбайтай байх ёстой гэж заахаа больсон. Хоёрдугаарт, хэнийг оруулах вэ гэдэг цензурыг төвөөс барьж байсныг болиулсан. Ингэснээр тухайн асуудлыг орон нутагт нь шийддэг боллоо. Хөдөө орон нутагт байгаа түрээсийн орон сууцанд хэн орохыг тухайн аймгийн Засаг даргын хүрээнд шийддэг болсон.

-Хөтөлбөр үргэлжилж байгаа ч гэлээ түрээсэнд их мөнгө төлөх гурван өрөө орон сууц санал болгож байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Голдуу гурван өрөө орон сууц бий нь үнэн. Гэхдээ түрээсийн төлбөр тийм өндөр биш шүү дээ. Хоёр өрөө байранд амьдардаг мөртлөө гурван өрөө түрээслэх сонирхолтой иргэд байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 25/

    Сайдаа үнэнийг л ярилдаа ямарч банк зээл олгохгүй байнашдээ яах гэж ингэж худал яриад байнаа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    8%-ийн хүүгээ бууруулж 5% болгохгүй бол ард түмэн чинь сөхөрч байна

    1
    Хариулах
  • хадаа / 2017 03 сар 25/

    Мөнхбаяр гэж нэг новшийн гар орон сууцны конторуудыг мөлжиж хөлжсөн луйварчин шүү дээ

    Хариулах
  • aagii / 2017 03 сар 24/

    daatgald hamragdahgui bol chamd zeel olgohgui gedeg dongoj ashiglaltand ortson bair shuu dee hun shulj arga helberee zogsoo bankuudaa belen mongo gargasan geed abdag luivaraa zogsoo bankuud aa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Yah gej ingej hudlaa yarij bdag ym.material avahgui bna geed mongol bankind handahad ganc saidiin ugeer bid hudulj banknii dotood heregt orolcohgui gej bna.ganc said gej nerleed saidiigaa ch toohgui bnalee de

    Хариулах