Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 24
・ 35

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байгаа билээ. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй. Харин өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд Элчин сайд С.Баяртай уулзаж С.Баяр 2 цаг 50 минутын хугацаанд өөрийн тайлбарыг иргэдэд “live” хийн хүргэсэн юм. Г.Ичинхорлоо нар оролцоогүй болох нь тодорхой болсон. Харин тухайн уулзалтанд ямар зорилготой хэн гэдэг хүмүүс суусан нь одоогоор тодорхойгүй байна. Уг уулзалтын дараа Элчин сайд С.Баяр шууд Монгол улсыг зорьсон гэх мэдээ байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.