Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 27
・ 13

УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Г. Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т хандсан. АТГ-аас ТТЭН-ын дарга Г.Уянгын өгсөн баримтуудыг холбогдох хуулийн дагуу хянаж, эрүү үүсгэх шаардлагагүй гэж үзэн, саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлээд байсан билээ.
Нийслэлийн прокуророос баримтыг дахин магадлаж, АТГ-аас гаргасан тогтоолыг дэмжсэн байна. ТТЭН-ын дарга Г.Уянга ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Рио тинто" компаниас байр авсан, эхнэрийнхээ сангаар дамжуулж их хэмжээний авлига авсан байж болзошгүй, Мүүнийн шашины байгууллагаас мөн их хэмжээний хөрөнгийн авлига авсан байж болзошгүй гэж үзэн гомдол гаргасан байдаг ажээ.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.