Эдийн засгийн ачааг иргэдийн нуруун дээр үүрүүлнэ гэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 19 ・ 7

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өчигдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны байр суурийг танилцуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг үл харгалзан бие дааж шийдвэр гаргасан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газраас найман төрлийн татвар, нийгмийн Мөн гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн дөрвөн заалтыг зөрчиж байна. Засгийн газар ийнхүү байгуулсан хэлэлцээрээ өөрөө зөрчиж байгаа нь туйлын харамсалтай зүйл боллоо. Энэ бүх асуудлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсч болзошгүй байна, ямартай ч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдах ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэллээ.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар тайлбар өгөхдөө “Энэ хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах зорилготой. Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол эдийн засаг нь хүнд байдалд орж олон хүн ажилгүй болох байсан. Монгол Улсын Засгийн газар маш их өртэй, валютын нөөцгүй болсон байна. Ийм нөхцөлд өөрийн нөөц бололцоогоор эдийн засгаа сэргээх бараг боломжгүй байдаг юм. Хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлтэй гарах хэдий ч аажимдаа сэргэж 2019 онд эдийн засгийн өсөлт найман хувьд хүрнэ.  Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд зайлшгүй золиос  гаргах шаардлагатай. Энэ золиос Монгол Улсын иргэн бүрээс гарах ёстой. Ингэхдээ бүгдэд ачааг тэнцүү үүрүүлэхийг хүсээгүй. Орлого их олж байгаа иргэдэд голдуу их ачаа  үүрүүлэхийг бодсон. Хувь хүний орлогын албан татварт маш том өөрчлөлт гарсан. Их орлого олж байгаа бол илүү их татвар төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. Гуравдугаар сарын 21-нд бондын төлбөр хийгдэх ёстой байсан учир хөтөлбөрт хамрагдах асуудлыг маш богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн. Хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх болгондоо нөхцөл байдлыг судалж дүгнээд та бүхний тавьсан саналыг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ” гэсэн юм.

 

Энэ үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерээс зарим зүйлийг тодрууллаа.

- Манай улс тус хөтөлбөрт хамрагдахын тулд татварыг хэрхэн нэмэх  шаардлага тавьсан бэ?

-Төсвийн алдагдал өндөр байгаагаас болж Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Зээлийнх нь өртөг өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд юуны түрүүнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цомхотголын асуудал огт яригдаагүй. Мөн нийгмийн халамжийг бууруулах тухай яригдаагүй.

Татварын хувьд НӨАТ-ыг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчимтай. Учир нь НӨАТ хамгийн өргөн хүрээнд үйлчилдэг учраас зайлсхийсэн. Харин өндөр орлоготой хүмүүст илүү их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө бид ажилласан.

-Тэтгэвэрт гарах насыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна уу?

-Нийгмийн даатгалын систем төлбөрийн чадваргүй болчихсон байгаа. Жил бүр төсвөөс Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа татаасын хэмжээ нэмэгдсэн. Цаашид энэ татаасыг төсөв үүрч гарах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа учраас хувь хэмжээ болон тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг нэг өдөр биш ойрын хэдэн жилийн дотор хэрэгжүүлнэ.

-Монголын хэзээ сэргэх бол?  

-Монголын эдийн засгийн сэргэлтэд өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл уул уурхай, хөдөө аж ахуйн өсөлт ажиглагдаж байна. Сүүлийн үед эдийн засагт итгэх итгэл сэргэж, төгрөгийн ханш тогтворжиж эхэллээ. Энэ жилийн эдийн засагт өсөлт харагдахгүй ч ирэх жилээс өсөлт бий болно. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлж байгаа учраас  илүү олон салбарт хөрөнгө оруулж, ажлын байр олноор бие болох боломжтой байгаа.

Г.Нар

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 25/

    Yaduu deeree bur unalaa l daa bayachuudig daguulaad unagadag yum bna l daa tomchuudig hudlaa yaridag hulgai hiideg bolohoor itgel aldraad l baih yum odoo sain erunhiilugchtei bolmoor l bna sain aavtai bolmoor bna numur nuulugtei

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    Yaduu deeree bur unalaa l daa bayachuudig daguulaad unagadag yum bna l daa tomchuudig hudlaa yaridag hulgai hiideg bolohoor itgel aldraad l baih yum odoo sain erunhiilugchtei bolmoor l bna sain aavtai bolmoor bna numur nuulugtei

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    Ard tumnii nuruun deer uuruulj baigaad haramsaj bna daa bid ter mungiig avch ideegui l dee nuguu hun burin 3.5 saya tugrugin ur gedeg ni ingej garch irj bgaa l yum bna l daa 2 idehgui hooson honohgui yavj bgaad urund orsondoo, uragshgui uls turchduus bolsondoo haramsch bna shuu shudraga bish bnaaaaa

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    Ard tumnii nuruun deer uuruulj baigaad haramsaj bna daa bid ter mungiig avch ideegui l dee nuguu hun burin 3.5 saya tugrugin ur gedeg ni ingej garch irj bgaa l yum bna l daa 2 idehgui hooson honohgui yavj bgaad urund orsondoo, uragshgui uls turchduus bolsondoo haramsch bna shuu shudraga bish bnaaaaa

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    Ard tumnii nuruun deer uuruulj baigaad haramsaj bna daa bid ter mungiig avch ideegui l dee nuguu hun burin 3.5 saya tugrugin ur gedeg ni ingej garch irj bgaa l yum bna l daa 2 idehgui hooson honohgui yavj bgaad urund orsondoo, uragshgui uls turchduus bolsondoo haramsch bna shuu shudraga bish bnaaaaa

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 22/

    ARD TVMENII NURUUN DEER VVRVVLJ BAIHAAR OORSDOO TANAAS HIIGEECH OPSHOORTONGUUDAA MONGIIG NI AWAACH

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 19/

    greaty

    1
    Хариулах