Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 19
・ 2
“Ширээний ном” буландаа зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийг урилаа.
-Ном “үйлдвэрлэдэг” хүний ширээний ном нь юу бол гээд сонирхоод ирлээ. Ямар ном уншиж байна вэ?
-Сүүлийн хэдэн жил “Монголын нууц товчоо” миний ширээн дээр онцлох байр суурь эзэлж байна. Ер нь амьдрал минь тэр чигтээ л ном байсан. 10 гаруй настайдаа Александр Дюмагийн зохиолуудыг их уншдаг байлаа. Харин 20 нас хүрээд Лев Толстойг уншдаг болсон. Сүүлийн жилүүдэд судалгааны ажилтай минь холбоотой учраас ч тэр үү “Монголын нууц товчоо”-ноос салахаа больсон. “Аугаа эрин” цуврал романаа бичихэд миний хамгийн сайн зөвлөгч, туслах болж чадаж байна.
-Ер нь хэдэн удаа уншив?
-Яг уншсан нь гэвэл бараг 1000 удаа уншсан байх шүү. Монголын үндэстний оюун санааны гол цөм болсон бүтээл юм даа. Итгэл бишрэл, үндэстний ёс зүйн код хүртэл энэ номонд байна. Нэг өгүүлбэр ишлэл нь бүхэл бүтэн боть, роман болохоор гүнзгий утга санаа агуулсан байдаг. Тэр бүхнийг дахин дахин уншиж өөртөө шинэ үзэл бодол, ертөнцийг нээдэг дээ.
-Ном уншихын ач холбогдол хэмжээлшгүй юм. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?
-Хүн хоол идэж бие организмаа тэжээдэг. Яг үүн шиг ном уншиж оюун санаагаа тэтгэж, сэргээх хэрэгтэй. Магадгүй хоол идэхээс илүү хүнд ном унших нь чухал байж мэднэ. Оюун санаа сэргэг бол дагаад л бие органимз сэргэж байдаг. Тиймээс хүмүүс ном уншдаг байгаасай. Оюун санаагаа сайхан зохиолуудаар ундалж, хооллодог байгаасай л гэж хүсэх юм.
Эх сурвалж:

Т.Батсайхан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.