Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 24
・ 5

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолойны бичлэг цацагдсан билээ.
Энэхүү бичлэгийг олон нийтэд цацаж, нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр НИТХ-ын Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяныг шүүхэд өгчээ. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч хойшилжээ. Хэргийг эргэн сануулбал, Сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхий гишүүд, 60 төрийн албаны томилгоо хийж 60 тэрбум төгрөг босгохоор ярилцаж буй бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгийг АТГ-аас хянаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсанаас гадна бичлэгийг цагдаагийн байгууллагаас эвлүүлэг хэмээн үзсэн байдаг. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасан А.Ганбаатар нь, прокурорт өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь дуу хоолой мөн хэмээн мэдүүлсэн байдаг аж. Түүгээр ч зогсохгүй тухайн үеийн намын стратеги боловсруулж байсан нэр бүхий хүмүүс гар утсаараа дээрх бичлэгийг хийсэн гэх ба бичлэгээр сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжилж, түүний нэхэмжилжилсэн мөнгийг дансанд нь хийсэн хэмээн А.Ганбаатар мэдүүлжээ.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.