Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 24
・ 21

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн үүнээс гадна хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилжээ. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын салбарын сайдын үүрэг чиглэлээр тухайн ангийг захирч байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна. Нэг талаараа Б.Бат-Эрдэнэ сайд ийнхүү хоёр хүнээр туг тахиж, өөрийгөө хуульд зааснаар гэдэг үгээр халхавч хийн авч үлдэж байгаа нь энэ. Б.Бат-Эрдэнэ сайдыг хэзээнээс асуудлыг бусдад тохох, өөрийгөө авч үлдэх, биеэ өөгүй өмөөрч бултахыг сурсан хүн гэдэг нь үнэний ортой байж болох юм.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.