Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 24
・ 5

Хоёр нүүртэй улс гэж байх юм. Хоёр байтугай хэд хэдэн нүүртэй улстөрчид ч олон болж. Хүчтэй, тэнхээтэй, мужик гэсэн имижийг бүрдүүлсэн улстөрч бол У.Хүрэлсүх. Цэрэг хувцас, хурандаагийн мөрдөсөөр гангарч Монгол Улсын төлөө бүхнээ зориулна гэж цээжээ дэлддэг тэрбээр цэргийн хүн гэхэд дэндүү халшрамтгай, туйлбаргүй, хувиа бодсон нэгэн аж. Халшрамтгай ч гэж хариуцлага хүлээх чадваргүй этгээд гэж хэлж болохоор үйлдэл гаргах болсноороо алдаршиж байх шиг байна. Өчигдөрхөн болсон Засгийн газрын хуралдаан дээр тэрбээр Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн ажлын хэсгийн ахлагч, Худалдаа эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятад Засгийн газар хоорондын Монголын хэсгийн даргын ажлаа сайн дураараа өгөхөө мэдэгдсэн байна. У.Хүрэлсүх Боловсрол мэдлэг дутагдсандаа юу хариуцлага үүрэхээс айсандаа юу бүү мэд ямар ч байсан өөрийн улс төрийн амбицаа улсын ажлаас дээгүүр тавилаа.
Улс төрийн хувийн амбиц гэдэг нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн МАН-ын дарга, Ерөнхий сайдын сэнтийд залрах тухай санаархаж яваатай нь холбоотой юм. Улсаа бодсон бол тэрбээр хоёр хөрштэйгөө хамтарч улсынхаа дэд бүтэц, эрчим хүч гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийддэг уг албан тушаалыг нэр хүндтэй хаших байлаа. Гэтэл ажил төрөл ихтэй зав зай муутай байна гэсэн шалтгаанаар дээр дурьдсан албан тушаалаа Гадаад харилцааны сайдад шилжүүлэх хүсэлтээ гаргажээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, улс орны нэр хүнд дэлхий дахинд төдийлөн сайнаар хэлүүлэхгүй байгаа энэ цаг үед хоёр хөршдөө үл ойлгогдохоор үйлдэл гаргаж амиа хоохойлж байгаа У.Хүрэлсүхийн үйлдлийг юу гэж ойлгох вэ.
Үнэхээр МАН-ын даргын, Ерөнхий сайдын суудал тэр хүнд улс орны нэр хүндээс илүү чухал болсныг илтгэх мэт. Ийм хүн Ерөнхий сайд болоод улс удирдаад явна гэвэл би л лав итгэхгүй. Өөрт ашигтай л бол намаа, журмын нөхдөө, байтугай улсаа бодохгүй байгаа хүнд хэн итгэх вэ. Нэг мэдэхэд улсаа худалдчихаад эхнэрээ эмчлүүлнэ гээд яваад одох ч юм билүү. Төрийн ажил хийх хүсэлгүй байгаа бол У.Хүрэлсүхээ та Шадар сайдын суудлаа ч сайн дураараа өг!!
ontsloh.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.