Хотын дарга Су.Батболд алтаар энгэрийн тэмдэг хийдэг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 26 ・ 9

Нийслэлийн засаг дарга  Су.Батболд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд 18 каратын алт бүхий Хангарьд хүчтэний дүрстэй энгэрийн тэмдэг гардуулжээ. Харин Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс сонгогдсон төлөөлөгчид үнэт эдлэлээр тусгайлан хийсэн уг тэмдгийг авахаас татгалзжээ. Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ё.Цацралтуяа “Хотын дарга цагаан сарын өмнөхөн ИХТ-ийг хүлээн авсан. Манай зарим төлөөлөгчид хүлээн авалтыг ч мэдээгүй. Их л гоё тэмдэг гардуулсан байсан. Би очоогүй болохоор мэдээгүй. АН-ынхан аваагүй гэж байна лээ" гэжээ.  

Засаг дарга С.Батболд өөрөө ч энэ тэмдгээ энгэртээ гялалзуулж явах болжээ. Угтаа нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэмдгийг аль долоо, наймдугаар сард гардуулаад өгчихсөн байна. Хуучин төлөөлөгчдийн тэмдэг энгийн материалаар хийгдсэн, төрийн далбааны дүрс бүхий байдаг бөгөөд одоо ч тэд энээ тэмдэгээ зүүдэг. 

 Ямартай ч нийт 34 төлөөлөгч алтаар урласан тэмдэг авсан байх нь. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр монетоор бүрсэн гэх мэдээлэл яваад байгаа. Тэгвэл 18 карат бүхий тэмдэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ. 18 карат гэдэг бол 75 хувь нь алт гэж үздэг юм байна. Энгэрийн тэмдгийг алт, мөнгөний дархны газар хэлбэр хийцээсээ хамаарч өөр өөр үнэтэй.  

Энгэрийн тэмдгийн граммыг 140.000 төгрөгөөр бодож урлах бөгөөд хэрвээ гурван грамм гэж үзвэл 420.000 төгрөг болдог байна. Алтаа уран дархны газраас гаргавал хөлс нэмэгдэнэ. Нэг грамм алтны зах зээлийн ханш 100.000 төгрөг. Тэгвэл дунджаар нэг тэмдэг 720.000 төгрөгийн үнэтэй харагдаж байгаа юм.  

Ингээд тэмдгийн үнээ 34 хүнээр үржүүлбэл 24 сая 480 мянган төгрөг болж байна. Энэ нь нийслэлийг хямралаас гаргах хотын даргын бодлоготой хэр нийцэх бол. Энэ мөнгийг хаанаас хэрхэн гаргасан нь бас тодорхойгүй. Уг нь Улаанбаатар хотын шилэн дансны мэдээлэл дээр нийслэлийн орлого, зарлага тодорхой байх ёстой. Гэвч он гарсаар орлого гээд байх юмгүй атлаа хэдэн арван сая төгрөгөөр зарлага гарсан мэдээлэл байгаа ажээ. Энэ тухай өдрийн сонинд гарсан байна лээ. 

Мөн өмнөх Засаг даргын үед шилэн данс руу ороход бүх мэдээлэл ил тод байсан тухай албаны хүмүүс хэлж байгаа. Тухайлбал, зарлага гарлаа гэхэд ард нь ямар зорилгоор, аль компанийн данс руу хэдэн төгрөг шилжүүлсэн, ямар ажлын гүйцэтгэлийн мөнгө гээд тодорхой нэхэмжлэх, гар хөлийн үсэгтэй байдаг байж. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн шилэн дансны мэдээлэлд зөвхөн тэдэн төгрөгийн зарлага л гэсэн товч мэдээлэл байна. Хэрэв энгэрийн тэмдгийн үнийг нийслэлээс олгосон бол зардлын мэдээлэл байх ёстой.Эсвэл Засаг дарга өөрийнхөө халааснаас хэдэн саяар нь гаргаж төлөөлөгчдөдөө үнэт тэмдэг хийж өгсөн юм уу?

Нийслэлийн Засаг даргын энэ тансаглалыг цахим сүлжээнд “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”, “Дарга нарын энгэрийн тэмдгийн төлөө ард түмэн нойр хоолгүй зүтгэж байна” гэхчилэн шүүмжлэх болжээ. Нийслэлийн Засаг дарга минь алт, монет эргүүлж явахаар шилэн дансаа ядаж хөтлөөч. Энэ мэт олон үр ашиггүй зардал нийслэлийн төсвөөс гарч байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Эх орон хүнд хэцүү цагт ямар эх үүсвэрээр чамин тансаг энгэрийн тэмдэг хийлгэснээ ард түмэндээ тайлбарлана уу, хотын дарга аа!

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 27/

    Бас л татвар нэмсэн дээ Дахиад л нэмэх байх

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    МАН-НЫ МАЛНУУДАД ҮҮНЭЭС ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ,,,,,,ЖИНХЭНЭ ШУНАЛДАА ИДЭГДСЭН ХАР ПИЗНИЙ НҮХНҮҮД

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    ХЭЛЭЭД БАЙНА ШДЭЭ ХӨДӨӨНИЙ ОРК НИЙСЛЭЛ УДИРДАЖ ЧАДАХ УУ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    Монголчууд минь бид өөрсдөө л энэ хүмүүсийг сонгосон.Эд нарын тансаглал үүгээр дуусахгүй. Зүгээр хараад л байж бай.Одоо цүнх нь дараа нь өрөөний тавилга тэгээд байраа томсгоно эхнэрээ солино цаашаагаа явж өгнө дөө.

    Хариулах
  • zochin / 2017 04 сар 26/

    unen yum unneeree saihan shuu. AN dandaa hulgaich nar yum bna daa. ajil hiij shaagaach

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    алт биш ээ гэж аль эрт хэлсэн санагдах юм? батүүл ялагдсандаа шаралхаж ицуурхал тарааж суудаг гэсэн.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    Баталгаатай мэдээлэлтэй байж бичиж байл даа Хүн муулахын төлөө төрсөн юм шиг байх юм Энэ нэг хэт намчирхасан үзлээсээ салаа чээ Олон түмнийг үймүүлсэн залхаасан юм бичээд суух юм

    Хариулах
  • zochin bol zochin / 2017 04 сар 26/

    deed tal ni yun nogoo ongowe xD ene arai hudloo zar uu xD unen bol alt zuueged saihan l bna xD

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 26/

    Ур хийцийн хувьд муу л юм байна.

    Хариулах