ХЭН ХЭНДЭЭ ГОМДОХ АВААС ХЭДҮҮЛЭЭ ШҮҮХ ДЭЭР УУЛЗАХ УУ, Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ЭЭ?!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 27 ・ 9

– Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна-

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд хувь хүнд хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн торгууль ногдуулах”-аар тусгаад байсан ч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Гарамжавын гаргасан торгуулийн хэмжээг  бүр 10-100 сая болгох санал дэмжигдлээ.

Түүний нэр хүнд 10-100 сая төгрөгийн үнэ хүрч болох эсэх, сэтгүүлчийн алдаа энэ хэмжээний төлөөстэй байж болох эсэх нь үнэндээ дараагийн асуудал юм. Тэгвэл хамгийн гол асуудал нь юунд оршиж байна вэ гэж үү?!

Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхээ сэтгүүлч бид Шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн эрхээ алдаж байгаад АЮУЛ оршиж буй юм. “Зөрчил” хэмээн зөөлрүүлэн нэрлэсэнд нь хэвлэлийнхэн баярлаж, эрүүгийн гэмт хэргийн ангиллаас ангижрууллаа гэж андуурч явжээ бид. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн хэн боловч эхлээд гэм буруугүй гэдгээ нотлох баримтыг цагдаад болон шүүхэд гаргаж өгч, түүнийг Монгол Улсын шударга шүүхээр хэлэлцдэг байсан хамгаалалт маань үнэндээ алга болсон байжээ.

Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна. Бид шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд тунхагласан. Тэр тусмаа шударга шүүхээр үнэн мөнөө тогтоолгох эрхтэй. Гэтэл бид одоо яагаад мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас шүүхийг ч хэрэглэх, ашиглах эрхгүй болж хувирав.

Өмнөх УИХ-аар баталсан шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хүрээнд сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шүүхээ больё, зөрчлийн хуулиар асуудлыг нь ярьдаг больё гэж зөөлрүүлсэн нь үнэн. Гэтэл өнөөгийн бүрэн эрх бүхий парламент тэдгээр хуулиудыг хүчингүй болгож, улмаар Засгийн газраас шинэчлэн боловсруулж өргөн барихдаа Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг бүр үгүй хийсэнтэй энэ бүхэн холбоотой юм.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын нэр төр, алдар хүндэд халдах нь эрүүгийн гэмт хэрэг биш зөрчил гээд уг зөрчлийг шүүхийн шатанд хэлэлцэж баймааж хоёр талд үнэн, худлыг нь хуваарилж өгөх үйл явцыг тэрхүү Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас хасагдчихаад байгаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг хэмээх бүлэгт тусгаад байсан юм.

Хуулиар, шүүхээр эрхээ хамгаалуулах, гэм буруугаа тогтоолгох эрхийг маань мэдэн будилж үгүй хийсэн Засгийн газрын будилаан дунд хатагтай  үнэхээр овсгоо гаргажээ. Харин одоо  тэргүүтний нэр төр, алдар хүнд иргэний мэдэх эрхээс яагаад илүү үнэ цэнэтэй байгаагийн учрыг түүнээс өөрөөс нь асуухын ялдамд яагаад төрийн өндөр албан тушаалтны нэр төрийн дархлаа жирийн иргэнийхээс эмзэг байдгийн учрыг хэлэх байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Та. Тэрчлэн бохь зажилдаг, боорцог иддэг ч бай ялгаагүй, УИХ-ын гишүүн Та бүхэн энэ улсын иргэн миний төрд сонгогдох эрхийг төлөөлөн хэрэгжүүлж буй давхар хариуцлагыг хүлээсэн юм. Нийтээр мөрдөх хэм хэмжээ, хуулийг тогтоох, тэрхүү хуулийн хэрэгжилтийг хянах эрх мэдлийг төсөв зохиох, батлах эрх мэдэлтэй хамт давхар давхар эдэлж суугаа этгээд. Торхтой баланд хуруугаа дүрэх хүсэл нь хүний төрөлхийн дутагдал юм.

 garamjav-UIH-300x130 Хэн хэндээ гомдох аваас хэдүүлээ ШҮҮХ дээр уулзах уу, Ц.Гарамжав гишүүн ээ?!

Тэр их эрх мэдлээ урвуулан ашиглах вий, нийтийн ашиг сонирхлыг хөндөх замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх вий, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг ноцтой шийдвэр гаргачих вий, тендер завшчих вий гэж хардах, хянах эрх иргэн надад бий.

Иргэдийнхээ энэхүү эрхийг хамгаалахын сэтгүүлч бид хардах, таамаглах, сэжиглэх эрхийг УИХ-ын гишүүн Та нараас биш олон улсын гэрээ конвенцийн хүрээнд бид баталгаажуулан авсан юм. Энэхүү эрхээ  хэтрүүлчих вий, хэлтийлгэчих вий гэдэг хяналт  бидний мэргэжлийн үйл ажиллагаан дээр ч байх ёстойг ухамсарладаг. Харин тэрхүү хяналтыг биш шударга шүүхийн зарчим дор эдлэх учиртай юм.

Ц.Гарамжав Таны нэр төрд халдсан эсэх маргаан сэтгүүлч бид шүүхийн танхим руу тэвэрч очоод тэнд л хэдүүлээ үнэн, худлаа хувааж авмаар байна. Тантай нэг танхимд мөр зэрэгцэн суугаа гишүүдэд хандан хэлэхэд мөнгөний хэмжээ ярихаасаа өмнө өөрсдийнхөө хэлэлцэж, хийж буй хуулийнхаа онгорхой цоорхойг олж харах хэрэгтэй биз ээ. Хэн хэндээ гомдох аваас хэдүүлээ шүүхийн танхимд уулзалддаг больё. Түүний дараа торгууль, мөнгөний хэмжээгээ тогтоё?!

Эх сурвалж: 

ugluunuu_sonin_logo-300x40 Хэн хэндээ гомдох аваас хэдүүлээ ШҮҮХ дээр уулзах уу, Ц.Гарамжав гишүүн ээ?!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 03/

    гомдлын дагуу шууд торгоод л айлгаал явчихдаг юм бол байхгүй,тэгж та нар бол чадахгүй

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    үүлж байгаа болохоор таны хүсэл бүрэн хангагдаж таарна,харин хууль тогтоогчид хандан хэлэхэд өрөө төл гэж нэг сэтгүүлч сонин дээр дуугарах болгонд л дүүргийн цгдаад гомдол гаргаж сэтгүүлчийг 100,000,000 -аар торгуулаад байж болохоор болно гэж төсөөлж байгаа бол төрөгдөл,хэдий хууль батлагдлаа ч нэгэ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    шүүх оролцдог юм байхгүй,зөрчлийн хууль ч тэр,одоо мөрдөгдөж байгаа ЗХТХ ч тэр заагдсан арга хэмжээг ноогдуулах субьектыг тодотгон заасан байдаг,Жь нь баривчлах шийтгэлийг гагцхүү шүүгч оноохоор байдаг биз дээ,ЗХТХ-н 21,22,25.7 зэргээр манайхан бөөн бөөнөөрөө л баривчлагддаг,тэд шүүхээр орж л шийтгэ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    эрүүгийн хэрэг хийгээд захиргааны зөрчлийг аль алиныг нь шүүх хянадаг биз дээ больчихсон юм уу,зөрчлийн шинж болон ноогдох санкцаас хамаарч заавал шүүх шийдэх ёстой ноогдуулах ёстой зөрчил гэж байдаг юм,түүнээс биш таны ойлгож байгаагаар зөрчлийг бол тэрүүгээрээ цагдаа шийдээд эрүүгийн хэрэг болохоо

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 01/

    Матар авгай идсэн уусан нь багадаагүй нуух гэж л боймлох юм хийж суугаа нь тэр бусад ижлүүддээ таалагдах гэж

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 28/

    захын цагдаа гэдэг үг чинь таалагдсангүй ээ. Таны хэлээд байгаа захын цагдаа чинь хуулиар хүлээсэн үүрэгтэй таны эсвэл өөрийгөө сэтгүүлч гэж бодож явдаг хэн нэгэн хүний гаргасан зөрчлийг шийдэх эрх бүхий албан тушаалтан гэдгийг битгий март!!!!

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 27/

    greatt

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 27/

    ӨӨД НЬ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭДЭГ НЬ ЭНЭ ДЭЭ, ГОМДОЛ ГАРГАХ Ч ЭРХГҮЙ,САНАЛ БОДЛОО ХЭЛЖ ЯРИХ Ч ЭРХГҮЙ ЯАНА ДАА БИД

    Хариулах
  • Лянь Дао Шы / 2017 04 сар 27/

    Ийм балиар матар авгайг өөрсдөө сонгож тэнэгтсэн мангуу усан толгойгоо шаацгаах хэрэгтэй болж дээ өмхий малнуудаа.

    Хариулах