Ж.Батсуурь сайд 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй гэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28 ・ 4

Ж.Батсуурь 29 дүгээр тусгай дунд сургуулийн асуудал надад хамаагүй. Энэ талаар ярьмааргүй байна. Энэ сургуулийн асуудлыг Нийслэлийн боловсролын газраас асуу гэж байгаа нь маш их анхаарал татаж байна.  

Ер нь үе, үеийн сайд нар ийм байдалтай байсаар боловсролын гажиг тогтолцоог бие болгосон. БСШУС-ын сайд Ж.Батсууриас Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдын эрх онц ноцтойгоор зөрчигдөж буй асуудлын хүрээнд ярилцлага авах хүсэлт тавихад “Энэ талаар одоо яримааргүй байна. Ирэх долоо хоногоос ярилцлага өгье” гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө хэлүүлжээ.

Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Энэ утгаараа Нийслэлийн боловсролын газраас удирдлагын томилгоо бусад асуудлыг нь хариуцан ажилладаг юм байна. Гэхдээ Боловсролын яам сургуулиудыг бодлогоор хангаж ажилладагийнхаа хувьд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй баймаар юм.

Үнэхээр салбарын сайдад хамаагүй юм бол Боловсролын сайд гэж байх хэрэг байна уу. Тус сургуулийн багш нар сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна тусгай боловсролын сурган хүмүүжүүлэх ухааны бэлтгэл ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх арга барилд суралцдаг гэнэ. Гэвч зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах мэдлэг эзэмшүүлэх буюу дохионы хэлийг зааж сургах нэгдсэн сургалт манай улсад байдаггүй өдий хүрсэн нь эмгэнэлтэй. Энэ сургууль гэхэд л 20 гаруй жил болохдоо 10 жил сургасан хүүхдээ 10-ын дотор тоо бодуулж сургалгүй төгсгөдөг байна.

Энэ талаар 29-р сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа "Би энэ сургуульд ажиллаад 30 жил болж байна. Хүүхдүүдийн өчигдрийн жагсаалыг үзэхэд тодорхой хэмжээний үндэслэлтэй. Энэ бол дарагдчихсан байсан нэлээн том асуудал. Боловсролын салбарт төрөөс тавих бодлого тодорхой хугацаанд алдагдсан учраас 2002 оноос хойш манай сургууль дээр мэргэжлийн согог зүйч багш тасарчихсан. Гэтэл 1980-аад онд бэлтгэгдэж ирсэн багш нар маань тэтгэвэртээ гарч байна. Оронд нь орж ирж байгаа багш нар мэргэжлийн боловч тусгай сурган хүмүүжүүлэх ухааныг судлаагүй багш нар ирсэн гэж ярьжээ.

Мөн үүнээс гадна багш нар сургууль дээр архидан согтуурч, эрэгтэй багш нар охидын хөх бөгсөнд хүрч хүчирхийллийн үйлдэл үзүүлдэг гэдгийг сурагчид ярьж байгаа юм.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 28/

    Энэ сайдууд юу болоод надад хамаагүй гээд байна даа. Батэрдэнэд цэрэг эрсийн осол хамаагүй, энэ боловсролын сайдад 29 -р сургуулийн асуудал жижигдэнэ гэдэг юу гэсэн үг вэ?

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 28/

    iim hun said bh hereg bnuu

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 28/

    Зөв. БХ-ын сайд дэлхийн дайнд бэлдэж стратегийн зэвсэглэлээ хариуцдаг тул юун цэргийн амь сонирхох, Боловсролын сайд Их сургуулийг Кембриджээс илүү болгох гээд хэдэн мухар сүсэгт архичин багш нартай нь том том яриад завгүй байхад хонхны баяраар архидаж үхэх ямар хамаа байна.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 28/

    Дунд сургуулиуд чинь бүрэн дампуурлаа. Багш нар ямар ч чадваргүй, хичээл зааж юм сургах сонирхолгүй байна. Худал тйи ийм тусгай сргалт нэвтрүүлж байна хэмээн хүүхэд бүрээс хэдэн зуун мянган төгрөг хурааж, давтлага хэмээн цаг бүр дээр багш нар хүүхдүүдээс бэлэн мөнгө авдаг болоод байна. Эх эцгийн зөв

    Хариулах