Х.Тамир нарт холбогдох шүү хурал эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Улмаар шүүхийн шийдвэрээр Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон юм.

Тэд давж заалдсан бөгөөд өнгөрсөн сарын 29-нд болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцаажээ. Тиймээс өнөөдөр өглөө 08:30 минутад тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх