Сурагчид хулгай хийсэн хэрэг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг хулгайлсан хэрэг гарчээ. Тус хэргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх