Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 01
・ 4

Манай улсын бэлчээрийн мал аж ахуйтай орон Гэтэл сүүлийн жилүүдэд Шүлхий, Мялзан, Хонины цэцэг төст өвчин их гарах боллоо. Хамгийн харамсалтай нь зориудаар өвчин тарааж, вакцин шахдаг бүлэг компаниуд бий болж үүнийг салбарынхан нь хүртэл дэмждэг гэх мэдээлэл бий. Өнгөрсөн жил ЗГХАМЭҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэл болон “Мон оол вэт” ХХК-ны захирал Ч.Жаргалмаа нар Засгийн газрын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 34.2 зүйлийг үндэслэж 3.927.938.000 (гурван тэрбум есөн зуун хорин долоон сая есөн зуун гучин найман мянган) төгрөгөөр 11.500.000 (арван нэгэн сая таван зуун мянган) тун вакцин худалдаж авах, нийлүүлэх гэрээ байгуулжээ. Малын вакцин нэртэй нэг цэвэрхэн хийсэн луйвар гэж харж болох нь.
Мал эмнэлгийн нэрийг ашиглан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өмнөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томхон мэргэжилтнүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шургалсан нөхөд хийгээд байгаа юм.
Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад бүртгэлгүй, орос, өвөрмонгол хоёроос вакцин оруулаад ирсэн. Сайд, Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлээд үнэ зохиогоод гурван хоногийн дотор авч байгаа юм. Тэр эм мал эмнэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хамгийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ.
Дорнод аймгаар явж байхдаа хүсэлт тавьж эмч нарыг бруцёллоз шинжилгээнд хамруулсан. Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хийчихсэн этгээд аймгуудад вакцин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон гэж Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох удаа дараа ярьсан байдаг. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байгаа.
Харин үүнийг одоогий хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхааралдаа авч байна уу. Өвчин тарааж вакцин шахдаг бүлэглэлүүд нь байсаар байгаа юм биш үү.
Г.Наран
Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вакцин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вакцины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад авчихлаа” гэсэн хариу өгсөн. Хэн хариуцлага тооцох юм бэ. Хуурамч гэрээ хэлцэл хийсэн нөхөд хүртэл инээгээд л сууж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.