Өнөөдрийн өрнийн зурхай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 03

ХОНЬ - (3/21-4/19)

Шударга ёс, үнэнч зан, тогтвортой байдал, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.

ИХЭР - (5/21-6/21)

Ашиг олох өдөр тул хийгдсэн аливаа гэрээ хэлцэл мөнгөн ашгийг авчирна. Мөн наймаа хийвэл олзтой байна Өдрийн энергийн нөлөөгөөр өөрийн мөн чанарт нэвтэрч чадна. Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлэхийг хүснэ. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвөлгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.

ОХИН - (8/23-9/22)

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынхан үр бүтээлтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Идэвхи чармайлттай хүн амжилтанд хүрнэ. Азаа сорих, шийдвэр гаргахдаа дотны хүнтэйгээ зөвлөөрэй. Үзэл бодлоо бусдаар дэмжүүлэх, шударга зүйлийн төлөө тэмцэхэд сайн. Мөнгөтэй холбоотой аливаа асуудал нааштай шийдвэрлэгдэнэ. Холын аянд явах, туршлага судлах, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй.  

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Ууч тэнүүн, өгөөмөр өглөгч байвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт.

МАТАР - (12/22-1/19)

Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.

БУМБА - (1/20-2/18)

Шийдвэрлэх ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.

ЗАГАС - (2/19-3/20)

Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх