Сүлжээний мэргэжлийн улсын долдугаар олимпиадын II үе болно

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 05 сар 03

 

Үндэсний дата төв, ШУТИС хамтран Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлж, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулах зорилгоор Сүлжээний мэргэжлийн улсын долдугаар олимпиад зохион байгуулж байна.

Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулагдаж байгаа энэ олимпиад хоёр үе шаттай болж байгаа юм. Тодруулбал, I үе шат онлайн хэлбэрээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, II үе шат 2017 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах юм.

Тодруулбал,  I шатанд

  • TCP/IP протокол, нээлттэй стандартууд
  • Компьютер сүлжээний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах технологиуд
  • Түгээмэл ашиглагддаг үйлчилгээний протоколууд, түүнтэй хамааралтай troubleshooting коммандууд /http, dns гэх мэт/
  • Packet tracer 7.0, GNS3 1.5.3 дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаварууд.
  • Онолын мэдлэг, хурд шаардсан асуулт, даалгаврууд байх бол

II шатанд

  • TCP/IP протокол, нээлттэй стандартууд
  • Компьютер сүлжээний найдвартай ажиллагааг хангах технологиуд
  • Түгээмэл ашиглагддаг үйлчилгээний протоколууд, түүнтэй хамааралтай troubleshooting коммандууд /http, dns гэх мэт/
  • Packet tracer 7.0, GNS3 1.5.3 дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаварууд.
  • Асуулт даалгаврууд нь онолын мэдлэг, практик ур чадвар, логик сэтгэлгээг шаардсан байх аж.

I шатнаас шалгарсан 15 инженер II шатанд оролцох эрхтэй болж, II шатнаас нийт 3 байр шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналыг гардан авах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх