Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 03
・ 8

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэг гэнэ.Түүнийг сайдын албанаас буусны дараахнаас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, түүнийг Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний төрлө садан болох Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт буруутгасан.
Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа СХД-ийн 32 дугаар байршилд хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад оруулахаар тендер явуулжээ. Улмаар уг тендерээ хууль бусаар явуулан, өөрийнхөө ойр тойрны хүмүүсийн компаниудыг тус тендерт шалгаруулсан байдаг гэнэ. Харин тендерт шалгарсан компаниуд нь улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан ч чанарын шаардлагагүй хангахгүй талбай хүлээлгэн өгч байжээ.
Тухайн тоглоомын талбайг ашиглалтад оруулсан "Алтантэнгэр" компани нь дүүгийнх нь бол "Аргаадан" компани нь хүргэнийх нь, "ХБО" нь зөвлөхийнх нь аж.
Түүний хууль бус тендерч яахав олон бий. Үүнээс гадна тэрээр төрийн албыг төрлийн алба болгодог хувиа хичээсэн хүний тоонд дээгүүрт орно. Түүний хамсаатнууд хэрэгт холбогдсоор байдаг. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаад хусагдсан. Түүнийг намын зарим нөхөд нь болон сөрөг хүчнийхэн ажлаа хийж чадахгүй сайд байж зохихгүй, ямарч удирдагч хүний шинжгүй хууль бус зүйл их хийж, ах дүүгээ төрийн мөнгөөр тэжээн тэтгэж байна хэмээн огцруулсан байдаг. Гэтэл мань хүн одоо болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд гараад ирэх юм. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг чинь төрөөс мөнгө идэж, төрийн албыг төрлийн алба болгодог хүмүүсийн хийдэг ажил юм уу. Ерөнхий сайд байж чадаагүй хүн Ерөнхийлөгч болж чадах уу.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.