Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай баримт

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 04 ・ 3

Ирэх зургадугаар сарын сүүлээр монголчууд ээлит Ерөнхийлөгчөө сонгоно. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хоёр том намын төлөөлгчид сонгогдчихлоо. Тухайлбал, АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд хоёр Ерөнхийлөгчид дэвших нь тодорхой боллоо. МАХН-аас Н.Энхбаяр дэвших хүсэлтэй байсан ч хуулийн хүрээнд түүнийг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд АН-аас Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Б.Жаргалсайхан, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав гэсэн  зургаан үзн нэрээ дэвшүүлсэн ч намын нөхөд нь Женког сонгосон байна.  МАН аас болохоор М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар өрсөлдөж, М.Энхболд ялахад намын лиде нөхөд нь ихэд баярлаж, Ц.Нямдорж хүртэл түүнийг духан дээр нь үнссэн байгаа юм.

Манай улс Ерөнхийлөгчтэй болоод 27 жилийн нүүрийг үзэж байна. 1990 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн АИХ БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг буй болгон АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр томилж байсан нь БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч болсон түүхтэй. 

Тэрээр уул уурхайн инженер мэргэжилтэй.  Тухайн үед Ерөнхийлөгчид МАХН-аас МАХН-ын төв хэвлэл “ҮНЭН” сонины эрхлэгч зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд нийт сонгогчдын 57.78 хувийн саналаар Монгол Улсын анхны ерөнхийлөгчөөр МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшсэн П.Очирбат сонгогдсон байдаг. 

 МАХН-аас 1992-1996 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Багабандийг, Эрх баригч МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс /МНН, МШАН багтсан/ Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатыг , МУНН-аас 1990-1996 онд АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Гомбожавыг нэр дэвшүүлжээ. Сонгуулийн дүн гарахад нийт сонгогчдын 60.81%-ын саналыг МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди авч, сонгогдсон бөгөөд П.Очирбат 29.81%, Ж.Гомбожав нар 6.81 хувийн санал авсан байна.

2001 онд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох гурав дахь сонгууль болов. Сонгуульд АН-аас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, УБХ-ын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан доктор, ШУА-ийн акедимич Р.Гончигдоржийг, ИЗН-аас “Монгол мэдлэг” их сургуулийн захирал, доктор, профессор Л.Дашнямыг, МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг тус тус нэр дэвшүүлэн оролцжээ. УИХ-д суудалтай МАШСН Н.Багабандийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн бол УИХ-д суудалгүй БНН ИЗН-тай албан бус эвсэл байгуулан, ажилласан юм. Сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ялалт байгуулсан түүхтэй.

 Монгол улсын Ерөнхийлөгчийн дөрөв дэх сонгууль 2005 онд болоход МАХН-аас УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, доктор М.Энхсайхан, Эх орон намаас Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат, БНН-аас БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн өрсөлдсөн. Энэ сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр дийлэнхи олонхийн буюу 53 хувийн санал авч, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.  Харин сонгогчдын идэвхи жил ирэх тутам буурч байсан бөгөөд сонгуулийн ирц 1993 онд 92,73 хувь, 1997 онд 83,81 хувь, 2001 онд 82,94 хувь. 2005 онд 80,01 хувь байжээ.

Харин 2009 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нэг сая 597 мянган сонгогч оролцох ёстойгоос СЕХ 90 гаруй хувьд нь сонгогчийн үнэмлэх хүргэж байсан. Сонгуулийн дүнд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж 2013 онд ч дахин ялалт байгуулсан юм.

 Ерөнхийлөгч асан П.Очирбат,  Н.Багабанди нар, Ерөнхий сайд асан Д.Содном нарын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүмүүс уул уурхайн гадна, дотны компаниудад ТУЗ-ийн гишүүн, зөвлөхийн алба хашдаг. Үүнийг Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэх хэсэг бий. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэхэд гэхэд л  “Энержи Ресурс” ХК-ийн зөвлөх, Н.Багабанди “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүн, Д.Содном “МАК” ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг.  Харин Н.Энхбаяр төрийн мөнгө завшсан хэргээр ял эдэлсэн тул дахин Ерөнхийлөгчид сонгох эрхгүй болжээ. Харин одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрх нэг мөсөн дуусгавар болж байгаа тул тэрээр албаа өгөөд НҮБ д ажиллахбодолтой гэх мэдээлэл бий. 

Г.Наран 

 
 
  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Tarbagdorj!!!! / 2017 05 сар 05/

    Tarbagadorj bol Mongoliin daisan?Hydalch hylgaich luibarchin,chamtai hiih ard tymenii toozoo chamaig zailahaar yrgeljilne?Nobs oo!!!

    Хариулах
  • irgen / 2017 05 сар 05/

    Elbegdorj sergelen asem geechiig zohion baiguulaad oorigee tsewewrhen awaad garchihaj bsigaa ymdaa Ene ch mongoldbaihnvvrgvi hvn ldee

    Хариулах
  • а / 2017 05 сар 05/

    Үг үсгийн алдааг нь засах юмсан

    Хариулах