Ялтайд тооцогдож буй хүн Ерөнхийлөгчид дэвшдэг гажиг тогтолцоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 05 ・ 23

УИХ-д суудалтай гурван нам Ерөхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ тодруулчихлаа. МАН-ын намаас намын дарга М.Энхболд, харин АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшинэ. Гэтэл МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх шийдвэр гаргачихжээ. МАХН-ын бага хурлаар нэлээд хэдэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын нэр яригдаж байсан ч  тэдний эцсийн хувилбар нь намын дарга Намбарын Энхбаяр болжээ. 

Хамгийн гол нь  Н.Энхбаярын ард санхүүжүүлэгчид гэх нөхөд байх магадлал маш өндөр. Улстөрчдийг санхүүжүүлэгчид байж гэмээнэ тэд хөдөлж чаддаг гэдэг нь л тодорхой юм. Н.Энхбаярын хүмүүс гэгддэг “Элсний 13”-ынхнаас эхлээд, түүний дэмжлэгтэйгээр хөл дээрээ боссон, хөл алдаж унахаас аврагдсан олон хүний нэрс өнөөдөр ч санхүүжүүлэгчид хэмээн олны дунд яригдсаар байдаг.Су.Батболд, Б.Чой­жил­­сүрэн, Д.Одбаяр, Д.Тэрбиш­дагва, Д.Ар­вин, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Бо­ловс­ролын сайд асан Н.Бо­ло­рмаа, “Хадгаламж” банк­ны Ц.Чимэдцэрэн, Үйлд­вэр худалдааны дэд сайд асан Д.Сүрэнхор нарын хэн нь өнөөдөр түүн рүү тусламжийн гараа сунгаж байгаа бол. 
МАН-ын хүн гэгддэг атлаа МАХН-ынханд сэтгэлээ өгсөн “Гацуурт”-ын Л.Чинбат, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарын нэрс хүртэл сонсогддог. 

Уг нь Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас боломжгүй гэдэг хариуг Сүхбаатар дүүргээс гаргасан байгаа.  Мөн О.Баасанхүү гишүүн ярилцлага өгөхдөө “Манай намын дарга Н.Энхбаярт ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий” хэмээн ярилцлага өгч байсан. 

МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж хэлэхдээ  " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын  бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа.  Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн хэлсэн. Тус намын энэхүү шийдвэрийг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Нэмэлт мэдээлэл дуулгахад Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусах тухай мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн билээ. 
Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

23 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 15/

    Hoorhii mini yag neg har tamhi chin shig bolchihoj

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 10/

    MAN AN S YMARCH HVN GARSAN SONGOH HEREGGVI SHVV ODOO ENE MONGOL ORONOO HARDAA ARD TVMEN MINI NAADUUL ENHBAYRAAS AIGAAD BNA

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 10/

    ENHBAYRIIG DEMJIJ BNA MAN AN 2 ULS ORONG VNENDEE MONGOLIIG SAMARCH DUUSLAA ENHBAYRIIG SONGOH NI ZOW . MAN AN ENE 2 AM VNENDEE AIGAAD BAINA ENBAYRIIG ARD TVMEN SONGCHOOD BAIGAA SH DE

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 08/

    Намаа хуваасан хүн одоо улсаа хуваахаар ерөнхийлөгч болох уу?

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 06/

    элбэгдоржоор даргалуулсан хууль, хүчний бүх байгууллагууд ерөнхий командлагячийнхаа тушаалаар сүүлийн арваад жил Н.Энхбаяр гэгч Монгол ганцхан авилгач, аймшигт мангас-тай хатуу бөгөөд амжиллтай тэмцэж гавъяа байгууллаа. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг учраас одоо та нар болио. Н.Энхбаяр сонгу

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 06/

    Odoo Mongolyg yduurlaas avrah gants garts bol Enkbayr,uur haragdah yum yu ch vgvi.

    Хариулах
  • irgen / 2017 05 сар 06/

    Enkbayr garna gedgees vhetlee aij oroh gazargvi bolson tsoonhi oligarhuudiin hamsaatan byaluu huvaagsad pologdogsod bichij bna.Tvvnd amjilt,ter garch turiig tsever ariun bolgono.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 06/

    Олигархуудтай нэг тал болоогүй, Оюу толгойн хуйвалдаанд С.Баяр, Сү.Батболд нартай нэг баг болоогүйн төлөөх ялыг ял гэхүү? Юм бодооч хөлдүү минь. Эсвэл хар тамхи хэрэглэсэн согтуу толгой, олигархын эрх тэнэг нэгэнүү?

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 06/

    АН, МАН гэсэн 2 шуналтай тэнэг хаанаар удирдуулан 27 жил зовлонгийн далайд хөлгүй живж үхэж, мөхөж, доройтож ирснийг бидний амьдрал бэлээхэн харуулж байна бусуу. Дахиад зовох эсэхийг таны шудрага нөлөөнд, ятгалтад автаагүй шудрага олноо бодсон сэхээрсэн сонголт мэдсүгэй. Бид чадахуу?

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    17 chingleg spirt.Bi bolon BusadMongolchuud hordoj baisan.Aimshig.Yaltan gevel ene hun gemt heregten.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Энхбаяр ёрөнхийлөгч болж МАНАН -г хянах нь зөв

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Монгол улсын төр дампуурсан,төрийн дээр улс төрийн нам-намын бүлэг фракц гарсан,одоо хардаа үнэн л байгаа биздээ,өвөл морь уралдуулахгүй гээд шүүх шийдвэр гаргахад намынхан уяачид огт тоохгүй энэ өвөлжингөө морь уралдуулаж хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирч,баячууд сайд даргаө нар зугаацаж,төрийн

    Хариулах
  • Hichneen gytgej gyjirdsen ch N.Enhbayaraan gargana?Ard tymnii zahialga ene?... / 2017 05 сар 05/

    Enhbayaraan demjij yragsilahiig hicheene?ene niigem Mongol maani daanch doroitloo syy!abrah hyn N.Enhbayar!tyyniig gargana?Haraarai mojigyyd aa!!!

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Mонголын шүүх Тарвагдоржийн хувийн өмч болсон шүүдээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Mонголын шүүх Тарвагдоржийн хувийн өмч болсон шүүдээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Ялтайд тооцогдох хугацаа бүү хэл, эдэлж байсан ял нь өршөөгдөөд хэдэн мянган хүн шоронгоос суллагдсан шүү та минь ээ, одоо ч энэ өршөөлийн хууль хэрэглэгдэж байна. Улс төржихөөр хууль өөрөөр үйлчилж болохгүй шүү дээ.

    Хариулах
  • naruto / 2017 05 сар 05/

    аль хэдийн ЯЛ нь дууссан. үнэн гэж байдаг бол шүүгээч? хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. айгаагүй бол ӨРСӨЛДӨӨЧ.

    Хариулах
  • naruto / 2017 05 сар 05/

    аль хэдийн ЯЛ нь дууссан. үнэн гэж байдаг бол шүүгээч? хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. айгаагүй бол ӨРСӨЛДӨӨЧ.

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 05/

    Zailaasai enhbayar odoo bolnoo .

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    Н.Энхбаяр нэр дэвшвэл гажиг тогтолцоо болдог, ялтан асан Баттулга нийслэлийн ИТХ-ын дарга болсон нь, бас ялтан асан Энхбаатар генерал болсон нь гажиг бус тогтолцоо юу

    Хариулах
  • irgen / 2017 05 сар 05/

    Ene hvn eronhiilogch boloh chadwartai hvn sjvb

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    zaaval erunhiilugch baih estoi bish odoo bolimoor yum

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 05/

    zaaval erunhiilugch baih estoi bish odoo bolimoor yum

    Хариулах