Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийг бүртгэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 06 ・ 1

ОХУ-д ажиллаж, сурч хөдөлмөрлөж байгаа монгол иргэд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх ёстойг ОХУ дахь ЭСЯ-аас анхаарууллаа.

Бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 8:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд хийгдэж буй аж.
Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ба санал авах өдөр буюу 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай юм.

Түүнчлэн ЭСЯ-ны www.embassymongolia.ru цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд өөрийн биеэр авчирч өгөх эсхүл ЭСЯ-ны шуудан болон факсаар илгээн бүртгүүлэх боломжтой ажээ.

Бүртгэл нь баталгаажсан иргэд саналаа өгөхөөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авчрах шаардлагатайг ОХУ дахь ЭСЯ-аас анхааруулаад тус улсад оршин суугаа монголчууддаа төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхитэй оролцохыг уриаллаа хэмээн МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 07/

    Хар машинаар МАН лүйвар хийнэ.Сонгүүль бүү өг.Гараар тоолох юм бол өг,

    Хариулах