Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 10
・ 7

Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, амралт зугаалгын төв болох энэхүү хүрээлэнг нийт 973 га газарт байгуулах анх төлөвлөснөөс 183 га талбайг ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижуулаад, тодорхой хэмжээгээр цэцэрлэгжүүлээд байгаа билээ. Байгуулагдаад удаагүй ч хоёр ч дарга солиод байгаа энэ газрын даргаар арванхоёрдугаар сард С.Эрдэнэтуулыг томилсон нь санаандгүй тохиодол биш байсныг хавь ойрынхон нь ярьдаг.
Учир нь нийслэл төдийгүй холбогдох бүх төрийн байгууллага, гаднын томоохон төсөл хөтөлбөрүүдийн анхаарлын төвд байгаа Үндэсний цэцэглэгт хүрээлэн нь түүний хувьд мөнгө босгох аргуудынх нь нэг байж болох гэнэ. 2020 гэхэд 183 га талбайд бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт гээд шаардлагатай бүхнийг хийх ёстой цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг өдгөө бараг хүссэн бүхэнд нь бүтээн байгуулалт хийлгэхээр хуваан авч буй. Ийн хувааж өгөхөд ч бас учир байгаа гэнэ. С.Эрдэнэтуул тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын танил, тэдний эрх ашигт нийцсэн хүмүүс хүссэн талбайгаа тохижуулах эрх авч байгаа аж.
Түүнтэй холбоотой бараан мэдээлэл
Гадаадад их сургууль төгсөж ирснийхээ дараа тэрбээр аавынхаа нэрийг шар сонин, хэвлэлээр цөөнгүй баалуулсан байдаг. Үүний нэг нь тэрээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсаны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм. Тухайн үед хохирогч хүүгийн эцэг, эхэд унаж явсан машинаа өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байлаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хусмлах сонирхол байгааг үгүйсгэх аргагүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсэг ашиглалтанд ороод олон жил болоогүй ч дарга тогтоодоггүй. Энэ нь цаанаа Туул голын эрэг дагуу байрласан, ундны усны эх үүсвэр бүхий энэ газрыг өөр ашиг сонирхлоор харах, бусдад өгөхийг оролддогтой холбон тайлбарлах хүмүүс байдаг.
Үүний хамгийн тод жишээ нь өнрөгсөн жил тус хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй барига барьж байсан байдаг. Тодруулбал, нийслэлийн Хан-уул дүүрэг Дүнжингарав худалдааны цогцолбороос зүүн урагшаа байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн нийт зургаан га газарт зөвшөөрөлгүй барилга барьж эхлүүлсэн явдал. Барилгын ажлын өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-ний өдөр эхлүүлж, барилгын суурийн нүхийг ухаж, газрыг битүү хашаалсан байдаг. Энэ талаар "Үндасний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайн үеийн дарга Ц.Алтанцэцэг "Одоогийн байдлаар яг аль газарт, ямар зориулалттайгаар барига барих гэж байгааг мэдээгүй байна. Ямартай ч мэргэжлийн байгууллагууд ирээд барилгын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хуулийн байгууллагаас энэ барилгын захиалагч, гүйцэтгэгч зориулалт гээд мэдээллийг шалгаад манай байгууллагад өгнө гэсэн. Тэрээр барилга баригдаж байгаа газарт нь цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар багтсан нь үнэн” гэж байв.
Гэвч бодит байдал дээр энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай холбоотой байсан байдаг. Ингээд зогсохгүй Э.Бат-үүл Нийслэлийн засаг дарга байхдаа захирамж гарган Баянзүрх дүүргийн XI охооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газрыг эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байсан удаатай. Уг нь бол нийслэлийн ундны усны эх үүсвэрийн талбарт багтаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн хаан ч орон сууцны барилга барьж болохгүй билээ.
"Мөнгөний машин” гэгддэг Ш.Сайхансамбуугийн мэдэлд "Нарантуул”ХХК, "Нарантуул”зочид буудал, Орос-Финландын холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, SS club гэх мэт олон бизнес байдаг ч түүний хүүхдүүд өдгөө өөр өөрсдийн бизнесийг бий болгохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг онилжээ.
Б.Энх
эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.