Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

Нийгэм ・Нийтэлсэн: Халиунаа 3 цагийн өмнө

Хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхэд багачуудыг мэргэжлийн чиг баримжаатай болгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадвартай болгох зорилгоор сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг. Тодруулбал, уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, арьсан урлал, чимэглэлийн уран зураг, барилгын макет, дизайн, хувцас загвар, Монгол хувцас загвар, үндэсний уламжлалт уран хатгамал, уран хайчилбар, сүрлэн сүлжмэл, сүрлэн наамал,  гар урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал урлал, монгол уран бичлэг зэрэг ангиудад сургалт хичээллүүлж буй.

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 17-нд болно. Энэ үеэр “Монголын нууц товчоо” бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн толилуулах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх