Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 05 сар 22 ・ 19

Аливаа улсын Төрийн тэргүүн байх анхны бөгөөд түлхүүр шаардлага нь тухайн хүний боловсролын түвшин байдаг талаар олон улсын эх сурвалжууд онцолж ирсэн. АНУ, Сингапур зэрэг орныг өнөөгийн өндөр хөгжилд хөтөлсөн нууц нь тэдгээр орныг удирдаж байсан хүмүүсийн боловсролын түвшинтэй холбоотой гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, АНУ-ын 44 Ерөнхийлөгчийн 33 нь коллежийн болон түүнээс дээш түвшний боловсролтой аж. Харин 32 хувь нь доктор, профессор цолтой гэнэ. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч байхын тулд ямар боловсрол, мэргэжил эзэмшсэн байх талаар тусгайлан зааж өгсөн байдаг юм байна. Юуны түрүүнд, хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна түүх, улс төрийн онолын мэдлэгтэй байх, эсэх нь хамаатай аж. Мөн цэрэг, арми, гадаад харилцааны мэдлэгтэй, эсэх болон бусдыг манлайлах чадвар зэргийг зайлшгүй харгалздаг гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч нарын 80 хувь нь өндөр боловсролтой юм байна. Жишээ нь, Теодор Рузвельт, Барак Обама нар алдарт Харвардын “бүтээгдэхүүн” бол Вүдро Вильсон Жон Хопкинсийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн нэгэн. Тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жон Кеннеди нэгэнтээ “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түв­шин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улсыг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө өндөр боловс­ролтой байх ёстой” гэж байжээ.

Загасчны тосгон байсан Сингапурыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян улс болгосон нууц ч удирдагчдынх нь боловсролын түвшинтэй холбоотой болохыг судалгаа нотолсон байна. Энэ улсын хөгжлийг “Сингапурын эцэг” гэгддэг Ли Куан Юнаас салгаж ойлгох аргагүйг хүн бүр мэдэж буй биз ээ. Кэмбрижийн их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр Сингапурыг хөгжүүлэх “гуравдагч зам” гээч бодлого дэвшүүлсэн байдаг бол өдгөө тус улсыг удирдаж буй Тони Тан Денг Массачусетсийн их сургуулийг магистрын зэрэгтэй дүүргэжээ.

Тэгвэл сар гаруйнхны дараа тодрох Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд хүч үзэж буй хүмүүсийн боловсролын түвшин ямар вэ. Улс орноо олон улсад төлөөлж, бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох учиртай энэ хүн хаана ч очсон үндэсний болон олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцон эх орныхоо “нэрийн хуудас” нь болох учиртай. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд боловсрол чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих, улс орноо гадаадад төлөөлөх, уучлал үзүүлэх, Монгол Улсын нэрийн өмнөөс гэрээ байгуулах, онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх гэх зэрэг өргөн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд боловсролыг харах шаардлага тулгарч байна. Энэ нь эргээд төр, иргэний харилцаа хийгээд төр тэргүүлэх тухайн хүний хүлээн зөвшөөрөгдөх байдалд чухал нөлөөтэй.  

Аливаа хүн боловсролынхоо хэрээр харах өнцөг нь тэлдэг. Тэр тусмаа энэ улсыг авч явах Төрийн тэргүүн аливаа асуудлыг эх орон, ард түмний цараагаар сэтгэж, бодлого боловсруулдаг байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн тухайд МАН-аас өрсөлдөж буй М.Энхболд МУИС-ийг эдийн засагч, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нь хуурамч дипломтой гэх шуугианы эзэн болж байсан юм. Түүний албан ёсны намтраас харахад гадаад, дотоодын хэд хэдэн сургуульд сурч байсан гэх мэдээлэл буй.

 

 

Б.ОРГИЛ

www.breakingnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

19 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 23/

    Оросоос буцаж ирсэн нь их л дуулиантай байсан гэлцэх юм.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    M.Enkhbold angiin andiigaa demjij bga shuu. Minii nzin zam dardan bj eh orniihoo toloog ihiig hj ur hoich uydee baharhal buteej uldeegeerei.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Battulga yoronhiilogchid uzehde ongorson 4 jild hiih gj oroldood duusgaagui tomor zamiin mongooroo AH.d ogch garch irsen. Ene muug bid yaavch yoronhiilogch bolgoj bolku shuu.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Battulga sonsogdson gazraa hezee ochdog bsin. Hudlaa dur esgegch. chi zgr uls toroos hol yavj biznesee hiisen dr shu

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Enhbold dargiig demjij bga shuu. Ih zuil hiisen huniig hun ataarhasandaa muulj doromjilj bdag shuu dee. Ta ireeduin yoronhiilogch bolnoo

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Энхболд бол шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан мундаг хүн шүү. Ахмад ШУА-ын гишүүний хувьд энэ хүнийг дэмжиж байна.

    Хариулах
  • Namuunaa / 2017 05 сар 22/

    2016 оны УИХ-ын сонгуулиар Женко Ганбаа 2 дархлагдсан тойргууддаа сонгогдож чадаагүй байж яаж улсын хэмжээнд сонгогдоно гэж бодож байнаа.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Minii demjij baiga hun bol enhbold, bolovsroltoi, medlegtei, hun harahad tuluv tuvshin. yurunhiilugch boloh jinhen tohirson hun

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    17 chingeleg spirtiin heregtei Jenkog meddeg humuus ni medeh bizde. hajuud ni Enhbold ni deer bh

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Jenko Oros mafitai niilj ulsiig maani yu ch bolgoj medne

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Орос Хятад мөнхийг хүчирхэг хөршүүдтэй АН засаг барьж байх үед үргэлж харилцаа уналтанд орж байсан. Харин МАН засаг барьснаар сэргэж байна. Тэд Женко Ганбааг хэзээ ч хүлээж авахгүй. Орос, Хятадын дэмжлэггүйгээр бид урагшлахгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    zuw songoltoo l hiih heregtei. Mongolchuud maan uhaantai medlegtei ard tvmendee

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    bolovsrolgv hvn ugaasaa haana ch ochson gologdono Mongoloo gologdoosoi gej hvsehgv bn

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Bid medleg bolovsroltoi hvnee l songoh ni todorhoi

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Төрийн байгууллагын мэргэжилтнээс авахуулаад Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл төрийн бүх шатны байгууллагад ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн төрийн хүн Энхболд бол

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Аргагүй л мэдлэг чадвар, боловсролоороо Энхболд гуай илүү илүү.

    Хариулах
  • Энэ 3-ыг мэддэг хүн / 2017 05 сар 22/

    Боловсролоор нь шалгуур тавибал энэ гурвын аль нь тааруу. Энхболдыг арай илүү гэх биз. Нөгөө хоёр нь авах юм байхгүй. Үүнийг бүх хүн мэднэ. Харин М.Энхболдын хувьд бол хойноос хөөгдөж ирээд дарга аавынхаа (аав Миеэгомбо нь тэр үед МАХН-ын дарга нарын нэг байсан, Намын Дээдийн захирал байл уу даа. Тэ

    Хариулах
  • Энэ 3-ыг мэддэг хүн / 2017 05 сар 22/

    Боловсролоор нь шалгуур тавибал энэ гурвын аль нь тааруу. Энхболдыг арай илүү гэх биз. Нөгөө хоёр нь авах юм байхгүй. Үүнийг бүх хүн мэднэ. Харин М.Энхболдын хувьд бол хойноос хөөгдөж ирээд дарга аавынхаа (аав Миеэгомбо нь тэр үед МАХН-ын дарга нарын нэг байсан, Намын Дээдийн захирал байл уу даа. Тэ

    Хариулах
  • Энэ 3-ыг мэддэг хүн / 2017 05 сар 22/

    Боловсролоор нь шалгуур тавибал энэ гурвын аль нь тааруу. Энхболдыг арай илүү гэх биз. Нөгөө хоёр нь авах юм байхгүй. Үүнийг бүх хүн мэднэ. Харин М.Энхболдын хувьд бол хойноос хөөгдөж ирээд дарга аавынхаа (аав Миеэгомбо нь тэр үед МАХН-ын дарга нарын нэг байсан, Намын Дээдийн захирал байл уу даа. Тэ

    Хариулах