Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 25
・ 31

Ер нь ихэвчлэн улстөрчид өөр хоорондоо дайсагнаж, нэг нэгнийгээ цахим ертөнцөөр гутаан доромжлох боллоо. Тухайлбал, Зам тээвэрийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твитер хуудсаанаа Баасанхүү гишүүнийг Баацанхүү гишүүн хэмэн ихэд доромжилж, удаа дараа жиргэжээ. төрийн хүн бусдыг ингэж доромжилж болох уу. Энэ нь нэг талаар түүнийг ямар ёсзүйтэй, юу бодож, хийж явдаг ямар нөхөр болохыг харуулж байна гэж ойлгож болох юм. Яагаад гэхээр тэр өөрийн эрдэм чадлаараа энэ албанд очоогүй, бусдыг сошиалаар гутаан доромжилж, эсрэг намын нэр хүндийг гутаах аргаар голдуу гарч ирсэн нөхөр. Мөн хамгийн сайн цүнх барьж гүйсэн долоогчдын нэг гэж ойлгож болно.
Харин чуулганы нэгдсэн хуралдааны О.Баасанхүү гишүүн "Ерөнхий сайд аа, дэд сайд Б.Цогтгэрэлт хариуцлага тооцооч ээ" хэмээн мэдэгдлээ. Учир нь саяхан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хар тамхины хэргийг хуулиар цагаатгаж буй асуудлыг эсэргүүцэж олон нийтэд хандаж мэдэгдэл юм.
Харин Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудаснаа доромжлол бичихдээ “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй”, “Өмнө нь мими-г мансууруулах бодист тооцдоггүй хуультай байлаа. Одоо тооцдог болсон!!!!!!. Баацанхүү уншаагүйлдээ.”, “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна!!!!!! Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэр төрөл нэмсэн. ҮХЭВ!!!!!!” гэх мэтчилэн зүй бус үг хэллэгээр жиргэсэн нь олон нийт хийгээд Баасанхүү гишүүнийг эмзэглүүлжээ. Ер нь тэр бусдыг доромжлох гэж байгаад өөрийнхөө нэр хүндийг шаварт хугтгачихаж гэж ойлгож болохоор байна. Хор найруулах гэж байгаад, бусдыг буруутгаж өөрөө тодрох санаа агуулаад, өөрийнхөө тушаанд өөрөө бүдэрдэг энэ мэт залуус олшроод байгаагийн нэг жишээ шүү дээ. Үүнийг манай нийгмийн эмгэнэл ч гэж хэлж болно. Ер нь дэд сайд хүн хүртэл ийм увиагүй, ингэж тэнэглэдэг байх нь төрийн хүний ёсзүйд хэр нийцсэн зүйл юм бол...



Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.