Ж.Батсуурийг огцруулах МАН-ын тавилттай жүжиг амжилттай төгслөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 31 ・ 18

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, гэнэтхэн л Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулах шийдвэр гаргасан байна. Учир нь тэд нийслэлийн тусгай 29-р сургуульд үүссэн асуудал болон  10-р цэцэрлэг, олон захирлуудыг ажлаас нь халсан зэрэг асуудалд түүнийг хариуцлагагүй хандсан хэмээн буруутгажээ. Харин түүний оронд Л.Оюун-Эрдэнийг сайдаар томилох тухай яриа байгаа гэнэ. Сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ МАН-ынхан цэнхэр дэлгэцийн өмнө тавилттай жүжиг тоглоод авлаа.  

Тухайлбал, энэ асуудлыг хэлэлцэж байх үеэр тус намын гишүүд "Хүнд хариуцлага тооцуулах нь зөв, хариуцлагаа ухамсарлах ёстой, Боловсролын салбарт үүссэн сургуулиудын асуудлыг таслан зогсоох хэрэгтэй" хэмээн ард олонд таалагдахын тулд хэн ямар үг хэлэх, хэний асуултанд юу гэж хариулах тухайгаа тооцоолон тавилттай жүжиг хийлээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд ашигтай сурталчилгаа болж байгаа юм. Яагаад гэхээр тэд Ж.Батсуурь сайдын асуудлыг ярилцахдаа үг өгүүлбэрийнхээ дундуур М.Энхболд дарга бол хүнд албан тушаал өгч чаддаг, авч чаддаг, хариуцлага тооцуулдаг хүн хэмээн тавилттай ярьж байв. Угаас улстөрийн намынхан ийм байдлаар аж төрдөг. Ямар нэгэн нээлттэй хурал зөвлөгөөн мэдээлэл хийх асуудал боллоо гэхэд хэн нь юу гэж хэлэх хэн ямар асуулт асууж, хэн түүнд юу гэж хариулахыг хүртэл урьдчилаад тооцоолчихсон байдаг шүү дээ. Яг тийм л эмгэнэлт тавилтат хошин жүжиг болж өнгөрлөө. Чинзориг гишүүний хэлсэн "Хариуцлага тооцох ёстой. Гэхдээ энэ удаагийн хариуцлага тооцож байгаа асуудал бол эзнээ олсон уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Ж.Батсуурийн хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа ганц ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн гэж үздэг. Хэдэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 100 хувийн саналаар дэмжсэн. Дэд сайдыг нь дэвшүүлээд Элчин сайдаар томилсон атлаа сайдыг нь огцруулах тухай санал оруулж ирж байгаа нь ёс зүй, зарчимд нийцэж байна уу. Ж.Батсуурийг хүний өмнөөс “цэрэгт мордох гэж байна уу даа” гэж харж байна. Сайдыг огцруулах танилцуулга дүгнэлтийг аваад үзэхэд, ёс зүйн ямар ноцтой алдаа гаргасан эсэх, ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой харагдахгүй байна. 29 дүгээр сургуулийн сурагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан нь сайдын эрхлэх хүрээний асуудал биш Нийслэлийн боловсролын газрын даргын харьяанд байдаг асуудал шүү дээ. Нийслэлийн харьяа газартай хариуцлага тооцохгүй атлаа сайдтай нь хариуцлага тооцож байгаа нь хэр оновчтой юм бэ" гэдэг нь байгаа олсон яриа байлаа.

Ямартай ч асуудлыг өнөө өглөө  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж үүнийг огцруулах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан пиар, шоу тоглолтынх нь нэгээхэн. хэсэг нь Ж.Батсууриар туг тахих байлаа. Гэхдээ хариуд нь түүнд гайгүй мөнгө, албан тушаал амлачихсан байгаа байлгүй дээ.  БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахад АН-ынхан эсрэг кноп дарсан бол МАН-ынхан огцруулахыг дэмжсэн юм. Ингээд  БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг хүргэж байна.

Г.Наран 

 

  •  
  •  
  •  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 05/

    Онгоц унагааж олон хүн бэртээж гэмтээсэн ЗТХЯ-ы сайд Ганбатыг хэзээ огцруулах вэ?

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 04/

    За ямарч гэлээ Батсуурь сайд огцорлоо.Яаманд буг болсон тэтгэврийн насны өвгөн даргаБолд мэтийг явуулах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 04/

    АН-ынханд Батсуурь шиг сайд хэрэгтэй.Яагаад гэвэл, Гантөмөртэй харьцуулаад сонгогчид МАН-д муу дүн тавина гэж тооцож байгаа хэрэг л дээ. Тийм учраас АН Батсуурьт хайр зарлаад байгаа юм.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 04/

    Орны хүн нь харьцангүй залуу, дайчин, мэдрэмжтэй, салбарынхаа ажлыг сайн мэддэг хүн байгаасай. Батсуурийг огцруулдаг зөв.Анх л ЗГ бүрдүүлэхдээ түүнийг боловсролын сайдаар томилдог буруу байхгүй юу.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 04/

    За энэ хүн ч ингээд огцордог байж,олон түмэн минь нэг ойлгохгүй асуудал байнаа::Энэ сурталчилгаа...М-Энхболд авах юмгүй муу хүн гэнэ,Х-Баттулга бас л авах юмгүй,бусдыг хятад хужаа гэж гүтгэхээс өөр юм хийдгүй хүн гэнээ,тийм бол тэр хэрэг хийж байхад нь арга хэмжээ авахгүй яасан юм бэ?хүн мундсан биш

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 03/

    Батсуурь маш удаан, мэдрэмжгүй, санаачилга муутай ажилласан. Түүнийг огцруулах нь зөв шийдвэр.АН-ынхан Батсуурьт худлаа хайр зарлах хэрэггүй. ХАРИН ОРНЫ ХҮН НЬ ЭНЭ САЛБАРЫН АЖЛЫГ АРВАН ХУРУУ ШИГЭЭ МДДЭГ хүн байх ёстой.Орны хүн нь чухал гэсэн үг.ХУД-ийн иргэн Ш.Раднаа

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    дундаж боловсролтой иргэдэд зориулсан дундаж боловсролтой намын тоглолт энхболд нь өөрөө ч дундаж боловсролтой ч дээ. орос хэл ч байхгүй орчуулагч хэрэглэдэг монголын анхны сайдуудын нэг . улсын маань амьдрал улс төр бүгд дундаж боловсролтой болж дээ. эрс том хувьсгал хэрэгтэй байна даа хүлцэнгүй ар

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    тэр үнэлгээний төвийнхэн их хүнд дарамтыг авчирч суудлаас нь мулталлаа.хөөрхий зайлуул дэмжих нам ч байхгүй шаварч уналаа.эхнээсээ яах гэж тавьсийн

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    Боловсролыг аварцгаая. нэгдэцгээе, ард иргэдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    Монголын боловсролын асуудал үнэхээр доройтолд ороод байгааг хаана хаанаа анхаарч улсын хэмжээнд эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бүх шатны сургуулийн сандал суудлаа хадгалсан юу ч хийдэггүй захирал болон сургуулийн удирдлагуудыг шинэчлэх цаг болсон, энэ тал дээр Сайд хойрго хандсан байх, Ш

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    хүний амь их л хямдхан болждээ БХЯ ны сайд үлдэж байхад

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 02/

    Батсуурь ч чадвар муутай,гэхдээ хүний амьтай холбоотой сайд нь үлдэж бна,тэгхээр үнэхээр шоу мэт.Ер нь энэ ЗГ үнэхээр чадвар муутай,шахааны ЗГ гэж харагддаг.ЕС нь эрх мэдэл муутай,хэдэн мөнгөний шахааны сайд нар нь чадвар муутай,МАН муу засаглаж бна.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 01/

    Хөөрхий энэ хүнээс дор мөнгөний сайдууд байж л байна. Огцоруулж чадахгүй шүүдээ. Ж-нь Номтойбаяр сайд хийх хүн мөнүү? Та нар бодоод үзээч. Батсуурь 60 тэрбумаа өгч чадаагүй учраас огцорсон. Яагаад гэвэл боловсролын салбараас тэрбум төгрөг босгох тийм ч амаргүй байх. Хэрвээ босговол шоронд орно. Тэгс

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 01/

    түгжилсуурь зуваа зуваа

    Хариулах
  • Бат / 2017 05 сар 31/

    Боловсоролд болж байгаа юм гэж байна уу халах нь зөв харина ч оройтлоо

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 31/

    Туг тахиж дээ хөөрхий

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 31/

    яахаараа 42 гишүүнээс санал хурааж сайдаа огцруулдаг байнаа Нөгөө 76 хаачсан бэ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 31/

    Neeree ene jujig hunee oloogui jujig gedgiig ard tumen mangar bish bolohoor oilgoj bgaa baih l daa MAH-iin malnuudaa

    Хариулах