АН мэтгэлцээнээс татгалзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 06 сар 06 ・ 11

 

 

МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар хамтран мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх сонирхол олон нийтийн дунд ихээхэн байсан юм. Гэтэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээн хийхээс татгалзжээ. Тиймээс МАН болон МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигчийг хов жив биш, холыг харсан мэтгэлцээнийг дэмжихийг уриаллаа.

 

Л.Оюун-Эрдэнэ: “Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ”

 

Хэд хоногийн өмнөөс гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр мэтгэлцээнийг явуулахаар зөвшилцөлд хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг байдаг. Гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар МАН-аас миний бие, МАХН-ын Б.Тулга, АН-аас О.Магнай бид гурав мэтгэлцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлахаар болсон. Өнөөдрийг хүртэл хагас сайн өдөр бүр буюу энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд мэтгэлцээнийг хийе гэсэн зөвшилцөлд хүрсэн боловч харамсалтай нь АН-ын штаб хуралдаад “Гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн манай сонгосон телевизээр хийх боломжтой” гэсэн шаардлагыг тавилаа. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд халдсан, холыг харсан бодлогоор шударга өрсөлдөхөд халдаж байна гэж бидний зүгээс дүгнэж байна. Мэтгэлцээнээр дамжуулж хов жив биш холыг харсан бодлого өрсөлддөг, ийм соёл тогтдог болоход иргэд та бүхэн болон хэвлэл мэдээллийг байгууллага хамтдаа уриалга гаргаасай гэж хүсч байна.  Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач ээ. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ” хэмээн уриалсан юм.

 

МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: “АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”

 

Монголчууд дараагийн дөрвөн жилд удирдах хүнээ сонгох чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлье гэсэн аян өрнүүлсэн. Энэ нь иргэдийн мэдэх эрхтэй холбоотой. Иймээс хов жив биш. Шийдэл ярья. АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.  

 

 

 

А.Алтан 

http://news.zone.mn/

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 07/

    хөөрхийдөө муугаа мэдэж байгаа юм бол яах гэж өрсөлдөж байгаа юм болдоо угаасаа боловсрол нимгэнтэй шүү дээ ямараа харуулчлаа ойлгомжтой л байна

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 07/

    хөөрхийдөө муугаа мэдэж байгаа юм бол яах гэж өрсөлдөж байгаа юм болдоо угаасаа боловсрол нимгэнтэй шүү дээ ямараа харуулчлаа ойлгомжтой л байна

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Ухана ишигний зовлонг мэддэггүй гэж яасан үнэн үг вэ?эрүү үүсгэгдээд яллагдагчаар татагдсан гэдэг үнэн бол энэ хүн чинь яаж мэтгэлцээнд очих юм бэ?толгой дээгүүрээ юм нөмрөхгүй бол хүний нүүр харах аргагүй биздээ,АН-ч гэж нам,ийм хүнийг нэр дэвшүүлдэг нь ч юу билээдээ.

    Хариулах
  • тал нутгийн хүү / 2017 06 сар 06/

    баттулга гэдэг тэр нөхөр чинь монголоо алдсан хүн байнлээ дэ жинхэн нүүрэн дээрэ ард ирэгдийг сэнхрүүлж монжоод

    Хариулах
  • @$К / 2017 06 сар 06/

    баттулга их юнаас айж байгаа ягаад гэвэл тэр урдан хийж байсан булхайтай юмнаас мөн боловсрол нь хүрэхгүй. монгол улсыг 24их наяд төгрөгний алдагдалд оруулчад байга хүншдэ

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    баттулгын зөвөө хэрээ мэдэж байнашд угаасаа

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    айгаад байнашдээ үнэндээ л барахгүйшдэ зайлуул ай2

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    2 namaa hvndetgehgvimaa gehed mongol ulsiiin irgediig ter tusmaa ardchilsan namiinhaa niiit songogchdiiig hvndetgeesei gj hvsej bn battulga bolon ardchilsan namiiin shtabiiinhan

    Хариулах
  • boogi / 2017 06 сар 06/

    bvteshgvi bolzol tawina gedeg ers tatgalzaj bgaagiiin hamgiiin te1 helber bolj bn

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    metgeltseen bol hen yu bodoj ymar zorilgo ymar bodlogooor ajillah ni olon ard tvmend hvreh bolhoor oroltsoh l heregtei ard irged ch teriiig ni demjij idewhitei baih heregtei

    Хариулах
  • IRGEN / 2017 06 сар 06/

    AIGAAGVI YM BOL METGELTSEEND OROH HEREGTEI LDEE

    Хариулах