А.Отгонбаатар гэх залуу мөнгө олохыг мөрөөдөж “Үнэн ба зөв” гэх нам байгуулав уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 07 ・ 13

 

Улсын Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа “Үнэн ба зөв” нэртэй нэгэн улстөрийн намыг бүртгэж авчээ. Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл  нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзсэн л гэнэ. Ингээд улсын бүртгэлд нийт 26 нам бүртгэгдсэн байгаа гэсэн үг.  Тус намууд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Хамгийн хачирхалтай нь энэ намын дарга нь А.Отгонбаатар гэх залуу юм байна. Энэ бол дээд сургууль төгссөн үү гүй юу л хэмжээний боловсролтой. Нэгэн төрийн бус байгууллага нээчихсэн, залууст лекц уншиж хөдөө орон нутгаар тойрч тав гурван цаас олдог. Юу ярьж, юу зааж явдаг нь бас л эргэлзээтэй. Мөн таван ханатай гэрт амьдардагаа зарлаж, гэрээсээ нэвтрүүлэг бэлтгэж цацаж харагддаг. Хамгийн гол нь бүрэн боловсорсон юм сурсан хүн хүүхэд залууст сургааль айлдмаар юм. Гэтэл бяцхан улстөржхөөс өөрийг ярьдаггүй энэ залуу ингэж болох уу. Ер нь залуус нам дагаж ам тосдоно, эсвэл нам байгуулж улстөрд орж мөнгө олно гээд ойлгочихсон байдгийн нэгэн жишээ энэ юм биш биз. Буурь суусан боловсролтой хүн нам байгуулах ёстой гэдэг зүйл хуульд байхгүй нь харамсалтай юм даа. Ядаж бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэггүй бил үү. Нам дагаж ам тосдоно гэдэг нь яльгүй өөрчлөгдөөд нам байгуулж мөнгө олно гэх болоо юм болов уу.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 28/

    Ер үнэн зөвөөр сэтгэтгэж чадаж байвал хэддүгээр анги төгссөн бх нь чухал биш шүү дээ гол их ном үзэж их ухаантай гээд сонгосон уих-ын гишүүд чинь ард иргэдээ хуурч идэж уух нь ихдээд амиа хоохоолсон л юм их хийдэг тэрний хажууд харин ч зөв сэтгээд ажил хэрэг болгож чадвал дэмжээд л явах хэрэгтэй шдэ

    2
    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 17/

    Монголоо гэсэн сэтгэлтэй бол 4анги төгссөн 4аргын тоо боддог хүн ч улс эх орноо удирдаж чадна. 1990оноос өнөөдрийг хүртэл төр засагт байгаа хүмүүст боловсрол дутаагүй гагцхүү сэтгэл дутсан

    1
    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 17/

    Боловсролтой гэж хэнийг хэлээд байна даа. Н. Энхбаяр Москвад Горькийн утга зохиолын дээд сургууль, Ц.Элбэгдорж Львовт АНУын Харвард төгссөн ийм хүмүүсийг боловсролтой гэж тооцож боловсролтой хүн Монгол улс, түмний ажилладаг юм бол тэд яагаад эсрэг ажиллав. Тэдэнд сэтгэл зүрх дутсан юм шүү дээ Монгол

    2
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 11/

    Монголын буян дуусашгүйн жишээ энэ залуу байна...улс төрч БОЛОВСОРДОГГҮЙ төрдөг юм. Тийм учраас ямарч дайралтаас бүү шантар чамд харин Монголоо гэх сэтгэл байнаа! Залуу амжилт...

    1
    Хариулах
  • сэдгэгдэл энэ? / 2019 03 сар 05/

    яарч харлуулаад яана.зөв ярьж байсан ,сонсох чухал.баг,хороо,сум бүрээс 2 хүн олоод өрсөлдүүлж, нэгжийн лидерийг тодруулаад бодлогоо бариулаад зүтгүүлэх юмсан. бичигчид шинийг дарангуйлахаар,хуучныг хатгаад өгмөөр......

    Хариулах
  • Цэрэгт алба хаасан иргэн / 2019 02 сар 09/

    Отгонбаатар эх орны төлөө эр цэргийн албаа бидний залуустай адил алба хаасан уу?
    Хаагаагүй бол цэргийн алба хаагаарай, дараа нь цэрэгт алба хаасан бид дэмжинэ. Хамгийн энгийн зүйл болох цэргийн албыг хаагаагүй бол хоосон яригчтай ижил

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 09/

    Үгүйдээ отгонбаатар үнэхээр улс орноо гэсэн сэтгэлтэй залуу

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 04/

    энэ залуугийн яриаг соссон зөв ярьж байна. Гэрээ зассан хүн бусдыг гэргүй байсан ч зовохгүй биз . үнэн сэтгэлтэй бол гэрээ ч улсаач засана . баячууд хөрөнгөтнүүд хэзээч үгээгүй ядуус ба шудраг үнэний төлөө явсан түүх байна уу

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 13/

    bi ene namiig demjij bgaa ene zaluus zuw zviliin tuluu temtsej ywj bgaa shvv uursduu chadahgui duugai bna chadaj bgaa hvmvvsiig uliin shagaij bugsiin uhaad baih yum da.ene hvmvvsiig niigem iim bolgood bna uu ali eswel tsusan oirtson nuhdvvd ihseed bna uu

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 21/

    Нэр нь хүндэдсэн сэтгүүлч байна энэ нам 2020 онд ялхад ойрхон байгаа

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    хэхэ сэтгүүлч нэртэй арай хийж их сургууль төгссөн Г.Наран мэт бол юүхэв дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 07/

    Ямар ч боловсролгүй, хоосон толгой. Гэсэн хэдий ч өөрөө өөрийгөө үнэлчихсэн жинхэнэ хуучин хүү, одоо цагийн Нянгар даа.

    Хариулах
  • Зорге ! / 2017 06 сар 07/

    ene Naran gedeg setguulch chini harin kommunizmaa sanagalzsan ! diktator uu ? glavlituu ? gert амидардаггуи ! хогшин тогцог л улс тор хиидег юм бна

    3
    Хариулах