Сонгууль өгөх боломжтой эсэхээ ингэж шалгана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд орон даяар эхэлнэ. Харин гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар товлосон.  

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна.

Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх