Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 08
・ 36

Сурталчилгааны эрх нээгдээд нэг хож байгаа ч сонгуулийн сурталчилгаанууд ер нь ид дундаа явж байх шиг. Учир нь цагдаагийн газарт энэхүү сурталчилгааны үеэр хүний нэр төрд халдсан, төлбөртэй сэтгэгдэл пост бичигч нарыг шалгуулах зэрэг 80 гаруй санал гомдол ирчихээд байгаа сурагтай. Ер нь гурван намаас АН, МАН хоёрын өрсөлдөгчид нэлээд ширүүн байгаа гэнэ. Гэхдээ АН-ын зохион байгуулалттгүй, хөл толгой нь мэдэгддэггүй, хэд хэдэн фракц болоод хуваагдчихсан байдал илт харагдаж байгаа юм. Ингэснээр МАН-д сайхан боломж болж ялах завшаан гарчихаад байгаа гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Фракцынхаа асуудлыг хүртэл шийдэж чаддаггүй, хэтэрхий зохион байгуулалтгүй энэ намын төлөөллийг Ерөнхийлөгч болгочихвол улс орныг ч мөн хэд хувааж яаж ч өөрчилж магадгүй хэмээн иргэд эргэлзээд эхэлчихжээ.
Мөн Женкогийн хэвлэлийн албанд Мөнхбаясгалан зэрэг бодит биш барьцгүй хийсвэр хийтэй голдуу итгэхэд бэрх хүмүүс байгаа учир сурталчилгаа олонд таниулах ажил нь сайн явахгүй байгаа гэнэ. Мөн Женкогийн олон эхнэр сольсон асуудал олон хүний итгэлийг хөсөрдүүлж байна. Нэг эмэгтэйгээ насан туршдаа хайрлан халамжилж, ханьлана гэдэг бол хоншоортой сайн монгол эр хүний шинж гэж үздэг байна. Эхнэрээ хайрлаж тууштай амьдарч чадаагүй хүн төрийн болон бусад ажилд ч яг тэгж ханддаг магадлал тун өндөр ажээ.
Үүнээс гадна Х.Баттулга Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж оруулж ирсэн ноцтой зөрчил гаргаж хэрэгт холбогдсон байдаг. Мөн түүний том хүү Жавхлан нь хар тамхины хэрэгт саяхан холбогдсон ч хэргийг нь цагдаагийнхан ихэд нууцалж байгаа бөгөөд хэрэг шалгагдаад тодорхой болохоор мэдээлэл өгнө гэж байна.
Түүнийг спирт оруулж ирж байх үед спирт шиг ашигтай бизнес байсангүй. Овтой залуу бизнесмэн 17 чингэлэг буюу 340 тонн спирт хуурамч бүрдүүлэлт хийгээд оруулаадахсан чинь баригдаж Төмөр замын цагдаагийн газраас эрүү үүсгэжээ. Олон хүний нэр холбогдож, удаан сунжирсан хэргийн явцад тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй Билэг гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд хадгалаатай байсан, монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээ гэгдсэн 17 чингэлэг спирт ус болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын хуульт ёсыг хахуульдсан анхны авлигын хэргийг ус болгож ууршуулж чадсан юм. Тухайн үед 17 чингэлэг спиртийг ус болгон ууршуулах гол үүргийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэсэн гэдэг. Энэ цагаас л Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нөхөрлөл эхэлжээ. Одоо Ц.Элбэгдорж түүнд албаа үлдээгээд өөрөө НҮБ-д ажилд орж хамтран эх орныхоо асуудлыг өөрсөдтэйгээ ашигтайгаар эргүүлэхийг хичээж байгаа. Өөрөрө хэлбэл Женко Баттулга гээдг нь Ц.Элбэгдорж гэсэн үг. Энэ хоёрын дараагийн найруулах хор юу вэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулах уу.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.