Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 16
・ 5

“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын бургасыг хядаад барилга бариулж байгаа гэнэ. Эднийх 2008 онд газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас авч байсан юм байна. Энэ компани энэ газраас гадна Бага тэнгэрийн аманд хүртэл дөрвөн га газар авч байсан аж. Тэд шөнө голын бургасыг үндсээр нь булга татаж хиаруулж байна. Шөнөдөө унагасан бургасаа ачаад явчихдаг аж. Маргааш өглөө нь газрыг нь тэр чигт нь ухаад барилгын суурь цутгаад эхэлдэг байна. Одоогийн байдлаар энэ компани Туул голын эргээс арав хүрэхгүй метр газар барилгын суурь ухаж байгаа юм.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Зүүнбаян рэйфанери”компанийн удирдлагуудад гурван ч удаа шаардлага хүргүүлсэн байна. Ингэхдээ “Танай компани бургас огтолж байгаа нь хууль зөрчиж байна. Дахиж голын бургас огтолж болохгүй шүү” гээд зургаан сая төгрөгийн торгууль тавьсан гэнэ. “Зүүнбаян рэйфанери”компани торгуулийн зургаан сая төгрөгийн актыг төлчихсөн аж. Ингээд дахиад бургас огтолж эхэлжээ.
“Зүүнбаян рэйфанери” компанийн жинхэнэ эзэн нь томоохон улстөрчид байдаг гэнэ. Тэгэхээр хууль дүрэм зөрчсөн, голын эрэг уулын хярыг ухдаг, эзэмшдэгүүд нь улстөрчид байдгийн нэг жишээ энэ юм байна.
Үргэлжлэл бий...
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.