Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 23

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Мэдээллийн үеэр иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдыг бүртгэх, давхардлыг шалгах зэрэг ажлыг эрхлэн үйлддэг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан үндэслэлээр үйлдэж, санал авахаас 25-аас доошгүй хоногийн дотор санал авах байруудад хүргүүлдэг. Зургаадугаар сарын 1-ний байдлаар 2 сая гаруй, гадаадад сонгууль өгөх долоон мянга гаруй сонгогчдын тоог гаргасан. Шилжин явсны бүртгэлд орсон 2,774, шилжин явсан 1,927 гэсэн өөрчлөлт орсон байгаа. 21 аймгийн 1,580 санал авах байранд хүргэгдсэн, нийслэлийн 405 санал авах байранд хүргэгдэж эхлээд байна гэсэн юм.
Зургаадугаар сарын 18-наас хойш иргэд нас барах тохиолдол гарвал хуулийн хугацаа өнгөрсөн байхад үүнийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах боломжгүй байдаг байна. Мөн иргэн хүн нэг хаягаас нөгөөд шилжихдээ тухайн хороондоо очиж шилжилтээ хийлгэх ёстой аж. Ингэснээр тухайн иргэн хаяггүй болдог аж. Харин шилжин очсон хороондоо бүртгэл хийлгэснээр мэдээллийн баазад орж ирдэг юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.