Сонгуулийн санал хураалт гурав орчим хувьтай үргэлжилж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар өрсөлдөж байна.

Эдгээр гурван нэр дэвшигчийн хэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох нь маргааш оройн 22 цагт шийдэгдэх болно. Харин өнөө өглөө 07.00 цагт нийслэлийн есөн дүүрэг, Монголын хорин нэгэн аймаг, 366 сумдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор нэгэн зэрэг эхэллээ.

Иргэн та сонгуульд санал өгөхөөр очихдоо өөрийн иргэний үнэмлэхээ мартуузай. Мөн урт дараалалд зогсож, үнэт цагаа алдахгүйн тулд хэдэн цагт очихоо төлөвлөөрэй. Санал өгөхдөө өөрийн харьяалагдах хэсгийн хороо дээрээ очоод саналын хуудсыг авч, бүхээгт орж нууцаар саналаа өгнө. Санал өгөх зааврын дагуу саналаа битүүлж будаарай.

Андуурч будсан, алдаа гаргасан тохиолдолд санал тоолох хар машинд саналын хуудсаа хийхээс өмнө мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахиан саналын хуудас авч саналаа өгөөрэй. Мөн саналын хуудасны заавар нь ойлгомжтой бус байвал хэсгийн хорооны ажилтангаас тодруулж асуугаарай.

Одоогийн байдлаар сонгуулийн ирц гурав орчим хувьтай үргэлжилж байгаа ажээ. Иргэн та саналаа заавал өгөөрэй. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх