Х.Баттулга илүү байсан ч дахин санал хураалт явагдана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 27

 Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчдээсээ илүү санал авлаа. Гэвч дахин санал хураалт явагдах нь тодорхой болоод байна. Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах юм. Тиймээс нэр дэвшигч Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой дахин өрсөлдөн. С.Ганбаатар хасагдлаа.  

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд санал тоолж эхэлсэн цагаас эхлэн илт илүүрхсэн. 1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авчээ. Харин сонгогчдын ирцийн хувьд 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос мэдээлсэн.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх