А.Цогцэцэг сайд хувийнхаа “Alergi Med” эмнэлэгт төрөөс санхүүжилт авчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 27 ・ 4

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хувийн бизнесийнхээ тендэрийг шахдаг ашиг сонирхлын зөрчилтэй юм байна.  

Тэрээр арьс судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан төдийгүй тус эмнэлэгт ах дүүгийнхээ дэлгүүрийг ажиллуулсан асуудал гаргаж байсан түүхтэй. Үүнээс гадна ч “Аварга тосон” амралт сувиллын газар, “Alergi Med” хэмээх арьс харшилын эмнэлэгтэй юм. Хамгийн гол нь төрийн мөнгөөр санхүүжиж, элэгний вирус үнэгүй тоолох эмнэлгийн тоонд сайд өөрийн эмнэлгээ оруулж чаджээ. Улстөрчид ер нь ийм л зүйлийг хийх гэж ордог шүү дээ.  

Тодруулбал, 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдаж 31 лабораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан юм билээ. Өөрийнхөө эмнэлгийг тэнцүүлж чадахгүй сайд ч гэ юу байхав. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ. Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах ёстой. Сайд дарга нар төсвийн мөнгийг хувьдаа цэвэр юм шиг хэрнээ ашиг сонирхлын зөрчлөөр эргүүлэн татдагийн нэг тод жишээ. Тэрээр хуийн эмнэлэгтээ ингэж санхүүжилт татсан байна. санхүүжилтэд хамрагдсан эмнэлгүүдийн нэрс.

Үргэлжлэл бий..

Эмнэлгүүд

1

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3

Халдварт өвчин судлалын үндэсний төв

4

Хавдар судлалын үндэсний төв

5

Багануур эрүүл мэндийн төв

6

Интермед эмнэлэг

7

УБ Сонгдо эмнэлэг

8

Грандмед эмнэлэг

9

Аллергимед эмнэлэг

10

Монгол Хьюндай эмнэлэг

11

Итгэл эмнэлэг

12

Онкоген лаборатори

13

“Гялс” Анагаах ухааны төв

14

Мобио лаборатори

15

Оношмед лаборатори

16

“Бона Вита” лаборатори

17

“Протолаб” лаборатори

18

Элэгний төв лаборатори

19

“Гэгээн Ар Үр” лаборатори

20

Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21

“Евростандарт лаборатори

22

Хаппи веритас

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • emch / 2017 06 сар 28/

    nohoi shig dagaad yvdag tomorocirtoo iu ch oogoogui um uu solir gologoo

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 27/

    Гайхах юмгүй. ИЙМ аргаар төрөөс тэрбумтан энхболтонгууд төрдөг.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 27/

    За аргагүй ш дээ хүн л юм чинь өчнөөн зуун сая төгрөг өгч байж энэ суудалд заларсан юм чинь ашиг олохгүй бол ямар хэрэг байсан юм. Та нар ч гэсэн бас л тэгнэ биз дээ?! Ойлгомжтой юман дээр битгий ингэж гоншигонож чацга царайлж бай л даа.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 27/

    Одоо тэгээпд сайдаасаа ёс суртахууны шинж чанараар өөрөө өргөдөл өгөөд огцрох ёстой биздээ энэ ч тэгэх товарищ биш дэгээ харваас ичих нүүрэндээ илэг наачихсан нэг болтоо

    Хариулах