Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 28
・ 28

УИХ-ийн гишүүний ёсзүйг уландаа гишгэсэн, парламентын гишүүн хүн шиг биеэ авч явдаггүй нэгэн эмэгтэй их хурлын гишүүн байна. Энэ бол Өнгөрсөн сонгуулиар Өмнөговь аймгаас сонгогдсон шинэ гишүүн Н.Амарзаяа. Түүүнийг хээвнэг бохь зажлаад сууж байгаагаар нь хүмүүс их таньдаг болсон. Уг нь их хурлын гишүүн байтугай, сургуулийн сурагч ч хичээл дээрээ бохь зажилж болохгүй гэсэн дүрэмтэй байдаг. Өнгөрсөн 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад нийт 65 суудалтай болсон ч энэ мэт хүмүүс ороод ирсэн нь бас харамсалтай. Ядаж, ажил амьдралын туршлагатай, биеэ авч явж сурсан хүн байвал сайнсан. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг биш дээ. Ядаж биеэ засчихаад дараа нь төр засахаар ингэж орж ирвэл сайнсан. Н.Амарзаяа УИХ-ын байнгын хорооны хурал дээр бохь зажилж суугаа байдал нь л яг харагдсан. Гэтэл саяхан тойрогтоо очоод сонгогчидтойгоо уулзаж байхдаа "Та нараар би ажлаа дүгнүүлэх болоогүй. Та нарыг би гуйж сонгогдоогүй шүү... Надад баярлалаа гэж хэлсэнгүй" гэх мэтээр муухай аашилж буй бичлэгийг сонгогчид нь хийсэн байна. Сонгогчдоо дорд үзнэ гэдэг чинь монголынхоо жирийн ард иргэдийг доромжилж буй хэрэг байх. Энгийн иргэдэд ийм дээрэнгүй харьцдаг хүн тэднийг төлөөлж парламентад суух хэрэггүй. Тэд намайг төлөөлчих хэмээн эрх өгөөд илгээж байгаа болохоос бус тэр хүн өөрийн сайндаа гараагүй баймаар юм. Тэгэхээр ийм ёсзүйгүй Н.Амарзаяа гишүүнийг эргүүлэн татах хэрэгтэй.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.