Хэнд ч ашиггүй сонгуулиар хэн хэн нь ямар амлалт өгөв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 29 ・ 11

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход үндсэндээ хоёрхон хоног үлдээд байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол ардын хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшсэн ч хэн нь ялаагүй байдалтай түр зогсов. Тэдний мөрийн хөтөлбөрийн чухалд тооцогдох зарим зүйлсийг тоймлон хүргэвэл ийм байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч болвол аж үлдвэрийг хөгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг олон ажил хийнэ гэжээ

Тэрээр өөрийн мөрийн хөтөлбөрөө “Хүчирхэг монголын төлөө” гэж нэрлэсэн. Товчхондоо бол Х.Баттулга эв нэгдэл, эх орон, эрх чөлөө, шударга ёс, эдийн засаг, аж үйлдвэр, экологи, газар нутаг, экспорт зэрэгт онцгой анхаарч, хөгжүүлнэ гэжээ. 

Уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ суурин соёл иргэншилтэй уялдуулан хөгжүүлнэ. Халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлогыг хэрэгжүүлэхдээ ялгаварлан гадуурхахгүй. Гэр бүл төлөвлөлт, тогтвортой байдал, гэр бүлийн харилцаанд онцгой анхаарч,  эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Залуусыг гадаадад сурах боломжоор хангана. Архи, тамхи, мансууруулах бодист донтохыг таслан зогсоох хууль санаачилна. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортлоход анхаарна. Гэр хорооллыг орон сууцжуулж, төвийн шугам татна.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана. Цэргийн албан хаагчдыг хуримтлалтай болгоно. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс коридор-ийг хөгжүүлнэ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулна. Аж үйлдвэрийг хөгжүүлж, эдийн засгийг сэргээнэ. Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэх зэрэг олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболд төрийн залгамж чанарыг хадгална

Түүний мөрийн хөтөлбөр “Монгол төр Монгол гэр” уриатай. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өвлөн хадгалж, Нийгмийн бүлгүүдийн оролцоо, саналыг хүндэтгэнэ гэжээ.  Мөн эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ, Үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно. Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтад анхаарна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцөлийг хуулийн хүрээнд хангана. Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсоно.Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна. Эрүүл мэнд, биеийн тамир, оюуны олимп зэрэгт онцгой анхаарна. Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна. Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ. “Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно. Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, урамшуулах бодлогыг дэмжиж хууль, эрх зүйн орчинг сайжруулна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа дэмжсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс,  дагуул хот бий болгох, Хөшигийн хөндийг дагасан шинэ бүтээн байгуулалтыг дэмжинэ. Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм  эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална. Нүүрс боловсруулах, нийлэг хий, шатахуун орлох бүтээгдэхүүн гаргах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах төслүүдийг дэмжинэ. Мал аж ахуй,  жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжинэ. Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна. Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ. Халдлага, хар тамхи, аюул осол зэрэгэс сэргийлэхэд анхаарна.

Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөр “Их аяныг эхлэхүй” нэртэй

Түүний мөрийн хөтөлбөр бол “Их аяныг эхлэхүй” нэртэй ажээ. Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана. Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.

Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.

Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ.

Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. 
Монгол ахан дүүсээ.Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн гэсэн байна.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • eh ornoo hairlagch / 2017 07 сар 02/

    gazriin naimaachin 60terbumiin enhboldiin orond gambaa n arai deer bsiimsan. yarshig tsagaan huudas ugnuu

    Хариулах
  • Сонгогч: / 2017 07 сар 01/

    Сонгуулийн хувьсгал хийх цаг нь ирж, тохироо бүрэлджээ. монгол ахан дүүсээ. ДОЛООДУГААР САРЫН 07-НД сонгогчид сонгуулийнхаа байрыг тойроод цугаалганд гарчих хэроэгтэй. АРДЧИЛСАН ДЭГЛЭМД ХАМГИЙН АЙМШИГТАЙ ХҮЧТЭЙ ХЭРЭГСЭЛ БОЛ СОНГУУЛИЙГ БҮХ НИЙТЭЭРЭЭ БОЙКОТЛОХ ЯВДАЛ БАЙДАГ. ОЛГАРХИ, ГАЗРЫН МАФИЙН ЭЗЭД

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 01/

    монгол заавал ялах естой хужаа энхболд монгол улсын тэргуун болох есгуй

    Хариулах
  • хандаа / 2017 07 сар 01/

    газрын наймаачин авилгач хужаа энхболдод монголын ард тумэн дунгээ тавилаа энхболд энхбаярын хажууд хэн ч биш ганбаатараас долоон дор гэдэг нь харагдлаа

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Монголчуудаа сонголтоо зєв хийгээрэй МАН єгєєд 4 жилийн дараа дїнгээ тавьсан дээр бхаа

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Монголчуудаа сонголтоо зєв хийгээрэй МАН єгєєд 4 жилийн дараа дїнгээ тавьсан дээр бхаа

    Хариулах
  • Zochin / 2017 06 сар 30/

    Olonjil tor zasagt baigaa ene muuhai edeebeernvvdiig. Vndeseer ni baihgvi bolgoh ymsan. Tegj baij. Mongol sehej ard tvmenii nuruu tiiniih baihdaa.

    Хариулах
  • IRGEN / 2017 06 сар 30/

    ENE.TOR ZASGII MA AN. HOER L BARIJ. BAIGAA.BVH TATWARTATAAS.TETGEWERIIN NA NEMEDLEE. SONGUULI NI. MONGOOR BOLLO. ENHBOLD. BATTULGA NAR OLON JIL TOR BARILTSALAA.HAA BN MONGOL SAIHAN BOLSONNI. ARD TVMEN YDUURALD ORTOODL BAIGAA BIZDEE

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Бат аа чи саяхан Монголд ирсэн юмуудаа янз нь. Иртлээ Монголын талаар ямар ч мэдээлэл аваагүй байсиймуу. Энхболд насаараа төрийн том албан тушаалтан байсан ш дээ. Юу хийгээ вэ тэр хүн. Ард түмнийг хууран мэхэлсээр л ирсэн. Одоо 4 жил энэ хүнээр яах билээ Бат мини. Ардчилсан нам, ардын нам 2 Монголчу

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 29/

    Бат миньдээ,юун дөрвөн жил вэ?чамд инээд над ханиад гэдэг үг мэдэх үү?

    Хариулах
  • Бат / 2017 06 сар 29/

    Бид Энхболдыг дэмжиж 4 жилийн дараа дүн тавах ёстой одоо хоерын хооронд төрөө алаглуулаад ард түмэн л хохирноо

    Хариулах