Л.Болд гишүүнд авто зогсоол таалагдаагүй гэнэ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 06 сар 30 ・ 10

       Зуны аагим халуун өдрүүдтэй зэрэгцэн нийслэлийн төв талбайд нэгэн бүтээн байгуулалт өрнөснийг нийслэлчүүд анзаарсан биз ээ. Энэ бол Сүхбаатарын талбайн урд хэсэгт хийгдсэн стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган хүний замтай иж бүрэн 200 гаруй автомашины үнэ төлбөргүй зогсоол юм. Төв талбайг тойроод төр захиргааны болон хувийн хэвшлийн олон байгууллага бий. Тус байгууллагаар үйлчлүүлэгсэд, ажиллагсад, хотын төв хэсгээр зорчигсдын автомашинаа хаана байрлуулах вэ гэдэг тулгамдсан асуудлыг энэ зогсоол шийдэх бүрэн боломжтой юм байнаa.

    Харин УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр нийслэл хот төв талбай дээрээ авто зогсоол барих хэрэг байсан юмуу, төв талбай дээрээ машины ил парк хийдэг хэдэн улс байна гээд л ихэд бухимдангуй асуув. Түүнд уг авто зогсоол таалагдаагүй бололтой. Уг нь энэхүү авто зогсоол нийслэлийн замын түгжрэл, ялангуяа төв хэсгийн ачаалллыг бага ч атугай бууруулахад хувь нэмэр оруулна даа.

Цаашдаа энэ зогсоол орчимд орчин үеийн стандартад нийцсэн усан оргилуур байгуулж, хотын оршин суугчид амарч суух орчин бүрдүүлэх ажээ. 

 

 

Х.Сүрэн

www.breakingnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 02/

    Сандуй БАтболдын толгойныы хэмжээ л энэ юмдаа

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 02/

    bold oo yadaj l golomt orohod mashinaa tawikh gazartai bolloo.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 02/

    bold oo yadaj l golomt orohod mashinaa tawikh gazartai bolloo.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 02/

    Эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй байхдаа идэж уухаас өөр юм хийгээгүй АН-ын нэр нүүрийг барсан улсууд амаа хамхиад ордноос зайлцгаа,та нарын хэрэг игэж юу байна.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 01/

    Зогсоолтой болж байгаа нь сайхан байна. Харин 2-с дээш цаг зогсвол төлвөр аваа.

    Хариулах
  • эрка / 2017 07 сар 01/

    Хуучин бсан тордох нь эдний үүрэг шүү дээ өчнөөн мөнгө гусаад сууфж бхын даа

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Лу мэтийн эсэргүү нарыг төрийн ордноос хөөж гарга .

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Хотын удирдлагад баярлалаа гэж хэлий хотын захиргаанд хүнтэй уулзах гэж төрийн ордныг 3 тороод буцдаг байлаа одоо сайхан болсон бна даа .харин 1цагаас дээш хугацаагаар зогсоовол төлбөртэй болгох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    Маш сайхан зогсоол байна лээ .Лу хүн бүрийг өөр шигээ битгий бод тэр гомомтынхоо дор машинаа тавьчихдаг биз .харин 2цагаас дээш зогсоовол төлбөртэй болгох хэрэгтэй дээ

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 30/

    үнэн шүүдээ
    ТӨВ ТАЛБАЙГАА ОЧИЖ ОЧИЖ ЗОГСООЛ БАРИУЛАХААР ХУВЬЧЛАХДАА ЯАХ ВЭ ДЭЭ

    Хариулах