Хүний амьдралаар тоглох сайхан байна уу, "Женко"

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 07 сар 06 ・ 3

 
“Монголын нэгэн сайхан залуу улс төрийн золиос боллоо”, “Хүний амьдралаар тоглох сайхан байна уу, Женко” гэсэн үгс нийгмийн цахим сүлжээнд өчигдрөөс хойш өвсөнд тавьсан түймэр адил тархаж байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст зураглаачаар ажилладаг Д.Ууганбаатар гэдэг залуу УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг тагнаж, чагнасан хэргээр цагдаад шалгагдаж байв. Гэтэл өчигдөр өглөөний 10.00 цагт АН-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболдтой утсаар холбогдсоноос хойш Баянгол зочид буудал руу ороод алга болчихсон байдаг. Эхнэр, хүүхдүүд нь даваа гаригаас хойш түүнтэй уулзаагүй гэнэ. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын түүхэнд байгаагүй хар сонгууль болж байгааг улстөрчид төдийгүй ард иргэд хэлж, ярьж байгаа. Хэн нэгнийг тагнаж, чагнах, дүрс бичлэгийг нь хулгайлах увайгүй үйлдлийг АН-ын ардчилагчид явуулж байгаа нь илчлэгдсэн үнэн. Гэхдээ энэ муухай хар бараан улс төрдөө амьдрах гэж зүтгэж яваа, энгийн залуучуудыг битгий татан оролцуулаач, АН-ын дарга асан З.Энхболд, нэр дэвшигч “Женко” Х.Баттулга нар аа... Та нарын “буянаар” нэгэн сайхан залуу амьдралаараа тоглуулчихлаа. Та нарт ялалт л чухал болохоос тэр залуугийн амьдрал огтхон ч хамаагүй гэдгийг хийлгэсэн үйлдэл, хэлсэн яриа чинь баталж байна.



О.Цэлмэг
http://shuum.mn/news/newsid/30014/catid/18

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 06/

    үнэн юм тавьсан хүний амьдрал хохирдог юм уу муу юмыг ил гаргасан л байна ичсэн хүн хүн ална аа гэж

    Хариулах
  • шаабар / 2017 07 сар 06/

    МАН-ынхан хууль бус зүйл хийгээгүй л юм бол тэвдэж сандраад байх хэрэг байна уу. сонгуулийн дараа л яаралтгүй учир начир нь олдох л байлгүй. Сүржигнэх тусам иргэдэд эвгүй л ойлголт төрүүлнэ дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 06/

    Үнэн бодит байдлыг нь харуулсан байна л ээ шүү дээ. Дуу муу юу нь ч сүржин юм билээ дээ...

    Хариулах