Сонгуулийн дахин санал хураалт 22.00 цагт дууслаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 07

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр өглөө орон даяар 07.00 цагт эхэлж дөнгөж сая 22.00 цагт дууслаа. Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын саналыг авснаас 368 нь Улаанбаатарт, 1528 нь аймаг, сумдад байршсан.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд явагдсан нэгдүгээр шатны санал хураалтад сонгогчдынг ирц 68.27 хувьтай байсан юм. Харин өнөөдөр 17.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 38.44 хувьтай байлаа. Энэ удаад нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгч, саналаа өгсөн сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялалт байгуулж дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоно. СЕХ дахин санал хураалтын үр дүнг урьдчилсан байдлаар 23.00 цагаас танилцуулахаар төлөвлөөд байгаа юм. Харин эцсийн дүн нь маргааш гарна. Учир нь, Төв аймгийн бүх хэсгийн хорооны саналыг гараар тоолохоор болсноос гадна гадаадад саналаа өгсөн сонгогчдын саналын хагас нь маргааш өглөө Улаанбаатар ирэх юм.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх