Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 08
・ 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 50,6 хувиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Одоогоор СЕХ сонгуулийн албан ёсны дүн мэдээг танилцуулаагүй байгаагийн учир нь гадаадад амьдарч буй цөөн тооны монголчуудын өгсөн санал ирэхийг хүлээж байгаа аж.
Харин нийгэмд энэ жилийн наадмыг хэн нээх вэ? гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. 7н сарын 10 буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” хэмээн жиргэжээ. Иймд Х.Баттулга энэ сарын 10 ны өдөр буюу ирэх даваа гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, энэ жилийн наадмыг нээх ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.