Ж.Энхбаяр, Ц.Гарамжав нар хөрөнгөөрөө гишүүдийг тэргүүлж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 18 ・ 3

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

2017 онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно мэдүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байгаа болно.

УИХ-ын гишүүдийн хамгийн их орлоготой гишүүнээр Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Б.Батзориг нар тэргүүлж байгаа юм. Ингээд АТГ-аас гаргасан хамгийн их орлоготой УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг ийм байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 19/

    chamaig bodwol tom hun muu nusgai bandi mini

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 18/

    Энэ Энхбаяр ямар бизнес хэзээ хаана хийж ийм том баян болов оо?

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 18/

    Төрөөс төрсөн тэрбумтнийг хар даа... энэ нэг энхбаяр гэгч нус саяхан л ламбарданд машин тавьж хоногийнхоо хоолыг залгуулж байсан нэгэн одоо орлогоороо гишүүдийг манлайлдаг болждээ .. тэгээд бас шударга ёс эх орон энэ тэр гээд бүр авилгын эсрэг юм яринаа ха ха ха ха ха ха ха

    Хариулах